Хан-Уул дүүрэг Яармагийн хэсэгт бохирын шугам хагарч, их хэмжээний ус зам, талбай дээр алдаж, явган хүн зорчих аргагүй болжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж засвар хийхэд хугацаа шаардах бөгөөд ус алдсан замууд мөстөж, халтиргаа гулгаа үүссэн байна.
Бид Геодизи усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газраас нөхцөл байдлыг тодрууллаа. Ус сувгийн удирдах газрын өгч байгаа мэдээллээр, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд өнөөдөр орон сууц хэрэглэгчдийн бохир хальсан асуудал үүссэн. Дулааны шугам хагарсан гэдэг ташаа мэдээлэл.
УСУГ төвийн шугам дээр ажилладаг, ачаалалтай байгаа учир тус хэсэгт тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Орон сууц эзэмшигчдийн СӨХ хариуцаж засвар үйлчилгээг үзүүлэх байх" гэлээ.
Дашрамд дурдахад, Яармаг орчимд өнгөрсөн 9-10 сард мөн бохирын шугам задарч, бохирын ачаалал нэмэгдэж байсан.