Элон Маск их сургууль нээнэ

Элон Маск их сургууль нээнэ

Элон Маск их сургууль нээнэ

Тэрбумтан Элон Маск  АНУ-ын Техас муж улсын Остин хотод их сургууль нээхээр төлөвлөж байна. Түүний татварын мэдүүлгээс харвал Маскийн "The Foundation" гэх буяны шинэ сан нь Остин хотноо шинжлэх ухаан, технологи, инженер, математикт суурилсан K-12 сургуулийг байгуулахын тулд 100 сая ам.долларын хандив болгож эхэлжээ.  Тус сургуулийг байгуулж байгаагийн эцсийн зорилго нь их сургууль болгож өргөжүүлэх гэнэ. Баримт бичгийн дагуу тус их сургууль нь Сургууль, коллежийн комиссоос магадлан итгэмжлэл авахаар хандсан бөгөөд 2024 оны намар эхний элсэлтээ авахаар төлөвлөжээ. 

Маск цар тахлын үеэр Остин руу нүүсэн бөгөөд их сургууль байгуулах нь Төв Техасыг шинэчлэн өөрчлөх алсын харааных нь нэг аж. Тэрбээр Остины зүүн хэсэгт шинэ хот байгуулж, "Tesla", "SpaceX" компанийн ажилчдаа тэнд орон сууцаар хангахаар төлөвлөжээ.  "Tesla" компанийн төв оффисыг 2021 онд Остин рүү нүүлгэж, олон км квадрат газрын хамарсан том үйлдвэр барьсан. Тус үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн болох "Cybertruck" автомашинуудыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан байна.

Маск өмнө нь 2014 онд Лос-Анжелес хотноо ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан хувийн бага сургуулийг байгуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 202.9.46.193

Мундаг

Avatar

Нэргүй 2023-12-15 158.59.146.30

amazing. he is working for the people of America but the politician in Mongolia are stealing from their country making the people more and more vulnerable and poorer.

Avatar

Нэргүй 2023-12-15 178.174.229.45

JINHENE AMERIK HUN DEE EH ORONCH MEDLEGTEI BAYALAG BUTEEDEG

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж