Украины ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригт Герман дахь АНУ-ын цэргийн штабуудад анх удаа зочлов. Тус штабын байранд холбоотон орнуудын удирдагчид зэвсгийн нийлүүлэлт болон бусад тусламжийн талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараа Зеленский Конгресс дээр гацаад буй АНУ-ын нэмэлт тусламжийн талаар эерэг сэтгэгдэл илэрхийлжээ.
“АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх амин чухал дэмжлэгийг үргэлжлүүлэх чухал шийдвэрийг удахгүй гаргана гэж найдаж байна” гэж тэр хэлсэн байна.
Уулзалтад АНУ-ын армийн генерал Кристофер Каволи, АНУ-ын Европын командлалын тэргүүн Даррил Уиллиамс, Европ, Африк дахь АНУ-ын армийн тэргүүн Антонио Агуто Жр гэсэн албан тушаалтнууд оролцсон.
Нэмэлт тусламжаас гадна украин цэргүүдийг сургах асуудлыг хэлэлцжээ. Украин цэргүүд Герман, АНУ болон Европын өөр хэд хэдэн байрлалд сургалтад хамрагдаж буй билээ. Сүүлийн үеийн тоо баримтаас харвал 110 мянган украин цэрэг холбоотон орнуудад сургалтад хамрагдсан байна. Эндээс 18 мянган цэрэг нь АНУ-д сургалтад хамрагдсан.
Герман дахь АНУ-ын штаб нь Европ, Африк дахь АНУ-ын армийн төв байр юм. Тус штабын байранд Украинд тусламж үзүүлж буй 50 гаруй орны төлөөлөгч ажилладаг бөгөөд улс бүр юу илгээх, хэзээ, хэрхэн хүргэхийг тодорхойлдог.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ