Япон чип үйлдвэрлэгчдийг 10 жил татвараас чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

Япон чип үйлдвэрлэгчдийг 10 жил татвараас чөлөөлнө

Япон чип үйлдвэрлэгчдийг 10 жил татвараас чөлөөлнө

Японы засгийн газраас өндөр технологийн чип, электрон автомашин зэрэг хөгжлийн тэргүүлэх чиглэлийн таван салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ирэх 10 жилийн хугацаанд татвраас чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Энэхүү төлөвлөгөө нь засгийн газрын стратегийн ач холбогдол бүхий ногоон өөрчлөлт зэрэг ашиг олоход хүндрэлтэй төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх замаар компаниудыг Японд хөрөнгө оруулахад хялбар болгох зорилготой юм.

Японы эрх баригч Либерал ардчилсан нам болон эвслийн Комэйто нам 2024 оны төсвийн татварын шинэчлэлийн хүрээнд татварын хөнгөлөлтийг тусгажээ.

Татварын хөнгөлөлтөд "EV" батерей болон устөрөгчийн түлшээр ажилладаг автомашин тус бүрд 400 мянган иен орно гэж баримт бичигт дурджээ. Хагас дамжуулагчийн хувьд аж ахуйн нэгжүүд санхүүгийн жил бүр аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 20 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх бол бусад ангилалд татварын хөнгөлөлт 40 хувиар хязгаарлагдана.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж