“Эхлээд автозам, дараа нь явган замыг цэвэрлэх үүрэг өгсөн”

“Эхлээд автозам, дараа нь явган замыг цэвэрлэх үүрэг өгсөн”

“Эхлээд автозам, дараа нь явган замыг цэвэрлэх үүрэг өгсөн”

Сүүлийн өдрүүдэд нийслэл хотод их хэмжээний цас орж автозам халтиргаа гулгаа ихтэй байна. Энэ үеэр автозам дээр давс, бодис цацах, мөн цас хусагч машинаар хусах зэргээр халтиргаа гулгааг арилгадаг. Гэвч ойрын өдрүүдэд цас орохтой зэрэгцэн нийслэлчүүдэд мөн л замын халтиргаа гулгаа, халтирч унах бэртэх гэмтэх тохиолдол, түгжрэл ихэссэнээс зам дээр хэдэн цаг гацах асуудал бухимдал нэмсээр байна. Тиймээс цас хусагч техник, цацах бодисын нөөцийн талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр, энэ жил нийт 5670 тонн давс, 7300 тонн бодис нөөцөлснөөс 3397 тонн давс 2500 тонн орчим бодисыг хэрэглэсэн гэх мэдээлэлтэй байна. Одоогоор 1750 тонн орчим давсны нөөцтэй, 1900 тонн гаруй бодисын үлдэгдэлтэй байгаа.

Нийт 24 аж ахуйн нэгжийн  80 гаруй тусгай тоног төхөөрөмж ажиллаж байна.

Эдгээр нь одоохондоо хотод хүрэлцээтэй байгаа ч нэмж худалдан авах ажил хийгдэж л байгаа. Энэ жил өнгөрсөн жилийн бэлтгэсэн бодисоос хоёр дахин илүү хэмжээгээр базаасан. Халтиргаа гулгааг бууруулах ажлыг хариуцсан компаниуд нь хотын төв, зах гэлтгүй бүх л хэсгийн авто замд хийж байна. Цасны оролтоос  хамаараад яаж цэвэрлэх вэ гэдэг нь өөр өөр байдаг. Цас нимгэн орвол орж байхад нь шууд цацна, ихээр орвол заавал хусалт хийж байж цацна. Сүүлийн дөрөв таван өдөр үргэлжлээд их цас орсон учраас эхний ээлжид авто замаа цэвэрлээд дараа нь явган замаа цэвэрлэх үүрэг өгсөн байгаа.

ЭНЭ ЖИЛ ДАВС БОДИС НИЙЛЭЭД 3.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

Хотын ерөнхий менежер М.БАЯРАА:

-Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан. Инженерийн байгууламж, дулаан цахилгаан холбох ажлууд дууссан. Нийт 26 байгууллагын 850 гаруй үйлчлэгч 318 тоног төхөөрөмж бэлтгэгдсэн. Үүнээс цэвэрлэгээ үйлчилгээний 40 гаруй машин тоног төхөөрөмж, давс цацах 39 тоног төхөөрөмж хотын гудамж талбайд ажиллаж байна. Энэ жил нөөцөлж байгаа давс бодисны хэмжээ өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн.

Захирагчийн ажлын албатай гэрээтэй 17 аж ахуйн нэгж байгаа. Үүний нэг нь Хот тохижилтын газар. Энэ газар нийслэлийн харьяа байгууллага учраас төсвийн тодотгол дээр тоног төхөөрөмж авах санхүүжилтийг тусгасан.

Өнгөрсөн жил 150 гаруй тоног төхөөрөмжтэй байсан бол энэ жил 318 болж нэмэгдсэн. Хувийн хэвшлийн хувьд 50 тоног төхөөрөмжийг бэлдэж, худалдан авалт хийсэн. Бодисны чанар өнгөрсөн жил муу байсан. Энэ жил худалдан авалт, хяналтыг сайжруулна. Давс, бодис нийлүүлж байгаа компаниуд лабораторийн шинжилгээ хийлгэсэн байхаас гадна дахин Хими, технологийн хүрээлэнгийн лабораториас шинжилгээ авч байгаа. Энэ жил 2-3 компани шалгараад, давс бодис нийлүүлж байгаа юм билээ. Энэ жил давс бодис нийлээд 3.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.166.35

Энэ жил нийт 5670 тонн давс, 7300 тонн бодис нөөцөлснөөс 3397 тонн давс 2500 тонн орчим бодисыг хэрэглэсэн гэх мэдээлэлтэй байна. Одоогоор 1750 тонн орчим давсны нөөцтэй, 1900 тонн гаруй бодисын үлдэгдэлтэй байгаа. Өвөл дөнгөж эхэлж байхад нөөцийнхээ ихэнхийг хэрэглэчихсэн юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж