"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

Нүүрсний хоёр дахь сонсгол ирэх Даваа гаригт /2023.12.18/ эхэлнэ. Уг сонсголын талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдаж байна" гэв.

Тэрбээр "Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. "Гөлөг төөрүүлэх" аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч.

УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй.

Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улстөржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10:00 цагт эхэлнэ" гэж твиттерт жиргэсэн.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргаж, нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

Пупа 2023-12-15 174.165.14.222

Хүзүүгүй хулгайч нүүрсээр тогтохгүй эрдэнэсийн болон улсын сан хөмрөгийг удирдан зохион байгуулж тоносон. Гадаадаар тэнэж авилгал мэдэхгүй дэлхийн улс төрчидтэй ганц нэг зураг авхуулж тэдний хэмжээний улс төрч мэт харагдах

Avatar

Эрдэнэ 2023-12-15 43.242.243.34

их наядын хулгайч нь шоронд байхад МАН.ы хулгайч хулгайн хар дэвтэр Ганхуяг !!!!

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ЗӨВХӨН ДУНД, ДООД ШАТАНД ШАЛГААД ӨНГӨРВӨЛ УЧИР ДУТАГДАЛТАЙ БОЛНО. 2023-12-15 66.181.179.141

Социализмын үед хянаж шалгах ШИЙДВЭРЭЭР ХӨӨХ АРГА гэж байсан юм.Шалгагч дээд шатны байгууллагаас эхлээд доод шатны байгууллага хүртэл тухайн асуудлаар гарсан шийдвэрүүдийг шалгана. Нам, засгийн төв байгууллагаас гарсан шийдвэр, дараа нь улсын хороо, яамнаас гарсан шийдвэр, тэгээд аймаг, нийслэл, сум, район гэсэн дарааллаар авч үзнэ.Энэ аргаар бол нүүрсний хяналтыг ҮАБЗ, УИХ, ЗГ, яам, компани, хувь хүн гэсэн дарааллаар явуулна гэсэн үг.Тэгж байж үнэн мөн нь тогтоогдоно,

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.188.13

Баттулга санаачлаад, ҮӨБЗ-өөр ерөнхийдүү бүрхэг шийдв эр гаргуулаад, Хүүк түүний нь дэмжиж өөрөө оролцоод баахан гэрээг нууцалчихсан л юм бна л доо ! Ганхуяг тэрий нь гардан гүйцэтгэсэн, одоо улаан цагаан илчилнэ гээд дайраад бна ш дээ ! Үнэн нь ердөө л энэ !

Avatar

Монгол 2023-12-15 66.181.161.44

Сонгуулийн шоу жүжээээээлллл

Avatar

Нэргүй 2023-12-15 43.228.130.188

Хэлсэндээ байгаарай.

Avatar

Cool 2023-12-15 202.126.89.195

Amjilt.

Avatar

Сонсох гэхээс тохирсон ял шийтгэл өгөх 2023-12-15 59.153.115.175

Илчиллээ гээд үр дүн байхгүй.Хөгжилийн банкны сонсголоор том акул бүгд ял аваагүй. Харин Н.Өнөрцэцэг нарын эмэгтэй үзэг цаасны шүүжлэгч нарыг бол цагдаа прокурор шүүх ШЕЗ бүгд нийлээд хорино

Avatar

зочин 2023-12-15 202.126.88.205

Жүжиг

Avatar

Нэргүй 2023-12-15 59.153.112.80

Сайхан жүжиглээрэй данх шиг сайн гоншгоноорой сайн гөлөг төөрүүлрэй сайн популизм хийгээрэй

Avatar

Эрдэнэ 2023-12-15 192.82.66.41

Битгий ухраарай амжилт хүсье

Avatar

Зочин 2023-12-15 66.181.184.45

Хар пиар, х****л жатга, хулгайчдын үүр уурхай АН хамгийн болохгүй бүтэхгүй муу муухай бүхнийг дэмждэг. АН эрүүгийнхний нуувч гэдэг нь үнээн гэж үйл явдал өдөр бүр хөдөлшгүй баталж байна. Бүр зариам нь сонсголоор АНыхан руу чихэж АН-аас олноор тодорно шоронд хийнэ гэж хаяагаа манаж улстөржүүлэхээ мэдэгдэж байна Хударга байна уу

Avatar

Нэргүй 2023-12-15 59.153.112.199

Яасан олон троллтой илжиг вэ

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.184.159

Би жирийн нэг иргэн хүн яагаад тролл болчихдог билээ.Миний үзэл бодол. Улс төрийг сонирхдоггүй Тролл гэдэг үгний утга учрыг нь мэдэхгүй байж

Avatar

Нэргүй 2023-12-15 59.153.114.80

Энхбаяр сайдаа дэмжинээ . зөв өодолтой залуу . хулгайчид илчлэгдэх гэхээс унтаж ч чадахгүй болжийнэ дээ

Avatar

Нэргүй 2023-12-15 43.242.242.59

Өнөрцэцэг гэдэг луйварчин , шантаажчин хүүхнийг АН-ынхан яасан их өмөөрч янз бүр болж байна вэ. Үүгээрээ тэд луйварчид цугласан нам гэдгээ бүрэн харуулж байна гэж дүгнэлээ. Нэг сэтгүүч хүүхэн 17 тэрбум төгрөгний хадагламжтай байна гээд боддоо. Хаалтын гэрээгээр баяжсан Мөнхбаясгалан гэх мэт сэтгүүлч нэртэй хүүхнүүд л тэгэж баяждаг гэж бодож байна.Ер нь ч тэгээд гэмт хэрэгт холбогдохоороо АН-д гишүүнээр элсдэг дээ. Сонсгол бол шүүх биш учир хулгайч нарт ял өгөхгүй. Гагцхүү булхайгий нь илчилнэ

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.184.159

ял өгөхгүй ч гэсэн нийгэм эд нарыг харлуулна шүүх прокурор эдний гарт байгаа.

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.182.83

МСНЭ Өнөрцэцэг Мөнхбаясгалан гэх мэт сэтгүүлчидийнхээ ёс зүйгүй үйлдэлд дуугарахгүй мөртлөө нүүрсний хулгайчдыг өмгөөлж тэдний өмнөөс дуугарч байгаа нь уг байгууллага цаашид оршин тогтнох шаардлагатай эсэх, эсвэл одоогийн баг бүрэлдэхүүнийг сольж мэргэжлийн өндөр ёс зүй бүхий шударга хүмүүсийг томилох нь зүйтэй.

Avatar

Зочин 2023-12-15 66.181.184.159

Жүжиг жүжиг. Сонсгол болох дуулианаар Өнөрцэцэгийг хорьж ,бензин түлш .цахилгаан гэсэн сенсаац тарааж байна Сонсгол ард түмэнд ямар үр дүнгүй, эрх баригчдад бол маш үр дүнтэй Яагаад гэвэл сонсгол хийсэн үү хийсэн хулгай байхгүй тэр 44 их наяд чинь худал юм байна лээ гээд. Гэвч эд нар жоохон юм байлгахын тулд нөгөө АН хэд рүү чихээд өнгөрнө Аягүй бол сонгуулийн өмнө хэдийг нь шоронд хийчихэж магадгүй.

Avatar

зочин 2023-12-15 202.126.88.205

Хэнийг уснаас хуурай гаргахаа мань хүн мэднэ

Avatar

Нэргүй 2023-12-15 202.126.88.190

Танд ажлын амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2023-12-15 43.242.242.59

Б.Энхбаяр сайд хулгайч нартай сайн тэмцэж байна. Гэхдээ болгоомжтой байхгүй бол цаадуул чинь таныг хорлох төлөвлөгөө боловсруулчихсан яваа гэдгийг цаг ямаргт санаж сонор сэрэмжтэй байгаарай. УИХ-ын гишүүн Н.Учралыг тэд нар хэдэн жилийн өмнө хордуулж а**х шахсан гэж би хувьдаа боддог. Одоо үед чинь дайснууд хажууд чинь зогсоод үгээ хэлдэг болсон. нэг их нуугдаж далд ажилладагаа больсон

Avatar

Нэргүй 2023-12-15 43.242.242.59

Сонсголоо үр дүнд хүртэл явуулах хэрэгтэй. Зарим улс төрийн нам, хүмүүс сонсголыг явуулахгүй байлгах тал дээр илүү их анхаарч гүжирдлэгийн зүйл нийтэлж байна. энэ сонсголоор хэн нь хэн гэдгийг иргэдэд таниулах цаашлаад шүүхэд тэдний асуудлыг шийдвэрлэхэд нэмэртэй юм. Хулгайчдыг хулгайчууд л өмөөрнө.

Avatar

Нэргүй 2023-12-15 202.21.108.18

үнэн

Avatar

лапша 2023-12-15 202.126.90.80

Танд амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж