"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

Хуучирсан мэдээ: 2023.12.15-нд нийтлэгдсэн

"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

"Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ"

Нүүрсний хоёр дахь сонсгол ирэх Даваа гаригт /2023.12.18/ эхэлнэ. Уг сонсголын талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдаж байна" гэв.

Тэрбээр "Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. "Гөлөг төөрүүлэх" аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч.

УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй.

Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улстөржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10:00 цагт эхэлнэ" гэж твиттерт жиргэсэн.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргаж, нүүрсний сонсголд бэлтгэх хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж