Орос, Хятадын байлдааны онгоцууд агаарын хил зөрчжээ

Орос, Хятадын байлдааны онгоцууд агаарын хил зөрчжээ

Орос, Хятадын байлдааны онгоцууд агаарын хил зөрчжээ

Өмнөд Солонгос, Япон улсын нутаг дэвсгэрт хэт ойртсон Орос, Хятадын цэргийн онгоцуудыг өчигдөр хөөж явуулсан тухайгаа албаныхан мэдэгджээ. Тодруулбал, Хятадын цэргийн хоёр, Оросын дөрвөн онгоц Өмнөд Солонгосын агаараас хамгаалах бүсэд нэвтэрсэн гэж Сөүлийн Жанжин штабаас мэдээлэв.

Үүнээс гадна  Токиогийн батлан хамгаалах яамнаас хамтарсан нислэг үйлдэж байгаа Орос, Хятадын бөмбөгдөгч, сөнөөгч онгоцуудыг өчигдөр Японы байлдааны онгоцууд хянаж, хөөж явуулсан гэж  мэдээлсэн байна. Японы талаас мэдээлснээр Хятадын "H-6", "J-16", "Y-8" цэргийн онгоцууд,  Оросын "Tu-95", "Su-35" онгоцуудын хамтаар Өмнөд Хятадын тэнгисийг чиглэн Япон, Өмнөд Солонгосын хоорондох хоолойгоор нисч өнгөрсөн байна.

Цэргийн онгоцууд өчигдөр Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд 11:53 цагаас 12:10 цагийн хооронд нэвтэрсэн гэв. Гэхдээ олон улсын хуулиар хамгаалагдсан газар нутгийнх нь дээгүүр нисээгүй гэж Сөүлийн цэргийнхэн тайлбарласан байна. 

Агаарын довтолгооноос хамгаалах таних бүс нь тухайн улсын нутаг дэвсгэрийн агаарын орон зайгаас ялгаатай бөгөөд энэ нь ихэвчлэн эргийн шугамаас 12 далайн милийн зайд орших орон зайг илэрхийлдэг. Батлан хамгаалахын энэхүү бүсийг зохицуулдаг олон улсын хууль тогтоомж байхгүй бөгөөд улс орнууд аюулаас хамгаалахын тулд гадаадын нисэх онгоцноос өөрсдийгөө таниулах арга хэмжээ авах шаардлагыг тавьж болно гэж Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тайлбарлажээ.

Москва нь Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Бээжин ч мөн адил тус бүсийг нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш гэж маргадаг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
12
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-15 66.181.176.249

ОХУ ,Хятад улс 2 хэт ойртвол хамгийн эхэнд аюулд орох улс нь манай улс гэж бодож явдаг.Үргэлж өрсөлдөгчид байгаасай.Манай улс ойрын хугацаанд амиа дотооддоо зогоож ,биеэ хамгаалах чадвартай болох хэрэгтэй байгаа юм

Avatar

Сүүгий 2023-12-15 66.181.181.181

Хичнээн ойртлоо ч геополитикийн хяналтаа алдталаа ойртоно гэж байхгүй. Энэ бол хууль. Хэдий ойртсон ч энэ хоёр улс нь бие биедээ болзошгүй аюул хэвээрээ байх учраас хэзээ ч өөрчлөгдөхгүй ашиг сонирхол нь давамгайлах болно. Оросын хувьд энэ ашиг сонирхол нь Монгол улс тусгаар байх явдал юм.

Avatar

Нэргүй 2023-12-15 139.5.219.121

Хил зөрчөөгүй, хөөж явуулаачгүй.

Avatar

zochin 2023-12-15 203.91.115.49

yah yu baihaw ongotsniih ni ar bugsrvv shilbvvreer tas hiitel oroolgoson bailgui kkk

Avatar

Эх оронч 2023-12-15 202.21.108.30

Буудаад унагаах хэрэгтэй ш дээ. Одоо орос нь ямар ч хүчгүй сул дорой болсон. Фашист орос сөнөвөл Монголд хамгийн ашигтай. Түүхэндээ хятадтай нийлж дандаа Монголыг хорлон урж тасчиж байсан эртний түүхэн өст дайсан мөн.

Avatar

Нэргүй 2023-12-15 202.21.108.13

БУУДАХ ЮМ б** ӨМНӨД. СОЛОНГОС ЯПОН ХОЁРТ БАЙХГҮЙШТЭЭ…

Avatar

Зочин 2023-12-15 103.145.234.126

Ганц цөмийн бөмбөгний пян даахгүй нутаг дэвсгэртэй юм байж яаж буудах юм. Орос Хятад хоёрын нутаг дээр нэлээд олон арав дэлбэрсэн ч байж л байна. Харин өмнөд Солонгост 2 ширхэг байхад дэлхийн хөрснөөс арчигдана дөө.

Avatar

Нэргүй 2023-12-15 94.75.225.81

ха ха ха, хөөж явуулсан гэнээ, ха ха ха

Avatar

Нэргүй 2023-12-15 202.126.89.26

Хөөж явуулж харагдаач.муурыг хулгана хөөж явууллаа. Адилхан сонсогдож бна.

Avatar

Нэргүй 2023-12-15 47.227.179.89

яасан даварсан 2 вэ? буудаад унагах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.160.13

Энэ мэдээ ерөнхийдөө ойлгогдож л байна ЗҮҮНТЭН гуай ккк

Avatar

Иргэн 2023-12-15 103.212.119.57

Хөөж явуулсан. Яаж хөөдгийн бол??? Гүүглээр орчуулсан болоод л мэдээгээ тавьчихдаг. Хэлний мэдлэгээ дээшлүүлээд ядахдаа наад мэдээрхүү юмаа утга санааг нь хүнд зөв ойлгуулаач. Барууны сурталчилгаа хиймэр аядах санаатай хөөрхийс

Avatar

Нэргүй 2023-12-15 122.201.23.83

Орос хятадууд албаар тэгдэг.

Avatar

So gaviyat ni baina shuu kkk 2023-12-15 66.181.181.188

Yaadag yum. mash zuv sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж