Улаанбаатар клуб түүхэн амжилт үзүүлсэн ч үлгэр сайхан төгссөнгүй

Улаанбаатар клуб түүхэн амжилт үзүүлсэн ч үлгэр сайхан төгссөнгүй

Улаанбаатар клуб түүхэн амжилт үзүүлсэн ч үлгэр сайхан төгссөнгүй

Азийн хөлбөмбөгийн клубуудын дундах хоёр дахь том тэмцээн болох Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн шатны сүүлийн тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр/2023.12.15/ болж, хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Энэхүү цомд Монгол Улсаа төлөөлөн дээд лигийн аварга Улаанбаатар клуб өрсөлдөж буй бөгөөд тэд өчигдөр Тайваньд зочлон Таичун Футуро багтай тоглолоо. Энэхүү тоглолтод Улаанбаатар клуб заавал хоёр гоолын зөрүүтэй хожих хүндхэн даалгавартай байсан бөгөөд эхний хагаст л хоёр гоол оруулж, 2-0 гэсэн харьцаатай илүүрхсэн. Гоолуудыг 31 дэх минутад Г.Гантогтох, 39 дахь минутад Неманья Крушевач нар оруулсан юм. Хоёрдугаар хагаст тэд үр дүнгээ хадгалахад л дараагийн шатанд шалгарах боломжтой байсан ч 71 дэх минутад талбайн эздээс Сү Хэн Пин гоол оруулжээ. Ийнхүү тоглолт 2-1 гэсэн харьцаатай Улаанбаатар клубын ялалтаар өндөрлөлөө.

Таичун Футуро болон Улаанбаатар клубуудын оноо тэнцсэн бөгөөд хоорондын тоглолтын нийлбэр дүнгээр Таичун Футуро баг нэг гоолын илүүтэйгээр дараагийн шатанд шалгарлаа. Монголд болсон тоглолтод Таичун Футуро баг 2-0 гэсэн харьцаатай ялсан юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний хэсгийн шатны тухайд чансаанаасаа хамааран зарим хэсгээс нэг, зарим хэсгээс хоёр баг хасагдах шатанд шалгардаг дүрэмтэй.

Монголын хөлбөмбөгийн түүхэнд Улаанбаатар клуб шиг Азийн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний үндсэн шатанд дөрвөн хожил байгуулан 12 оноо цуглуулсан клуб үгүй. Тэд түүхэн амжилт үзүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.168.199

Footballoor hezee ch hol yavahgui um shig bgaa um daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж