Монгол Улс допингийн зөрчлөө арилгаж чадаж байна уу?

Монгол Улс допингийн зөрчлөө арилгаж чадаж байна уу?

Монгол Улс допингийн зөрчлөө арилгаж чадаж байна уу?

"WADA" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан билээ. Улмаар WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь ирэх нэгдүгээр сард дуусгавар болно. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй билээ.

Цагаан туг гэдэг нь Монголын олимпийн хорооны тамирчид гэх нэртэйгээр олимпийн хорооныхоо туган дор жагсана. Мөн төрийн дууллаа өөр ая дуугаар орлуулах хэрэг гарна.

Нэн ноцтой гэж үзсэн зөрчлүүдийг танилцуулахад,

  • Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж, баталгаажуулсан эсэх
  • Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх
  • Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд гурваас дээш шинжилсэн эсэх
  • Тамирчдын биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
  • Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабарторид хүргүүлсэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх аж.

Мөн өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар Монголын үндэсний допингийн эсрэг агентлаг /MOНАДА/-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг. Нийт 800 сая гаруй төгрөгийн өрийг дарж, барагдуулжээ.

МОНАДА-ийн ерөнхийлөгч асан Ж.Хатанбаатар олон жил Монголын спортын салбар, Засгийн газрыг “маллаж” ирсэн нь нууц биш. Түүнийг ч явуулж, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэлийг томилсон.

Тэрбээр ажлаа аваад удаагүй байхдаа ярихдаа "Байдал тэгтлээ хэцүү болоогүй, стандарт шаардлагыг хангаад явж байгаа гэдгийг хэлье. Зөрчил бол шинжилгээтэй холбоотой. Ковидын үеэр шинжилгээ онгоц нисэхгүй байгаагаас хоцорсон, олон улсын итгэмжилсэн лабораторийн төлбөрийг төлөөгүй байсныг шийдсэн. Зургаан асуудлын нэг нь бүрэн шийдэгдсэн, гурав нь он дуусахад шийдэгдэнэ. Одоогоор мониторинг хийж байна. МОНАДА ажлаа чимээгүй хийж байгаа. Хүний эрхийн асуудал гэж бас бий. Гуравдугаар категориос хоёрдугаар категори руу нь орно гэдэг манай улсын чансаа сайжирч байгаагийн илрэл. Тамирчдын биологийн паспорт гэж хийгдэж байна. БНСУ-ын талтай яриад гэрээнд нэмэлт оруулахаар тогтлоо. Тамирчдаас цусны шинжилгээ аваад явуулна" гэв.

Харин Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын зөрчил дутагдалтай холбоотой 5-6 асуудлын нэг нь тамирчдын сэргээшний шинжилгээг зөвхөн шээсээр биш цусаар үзэх ёстой буюу зөвшөөрлийн асуудлыг ярьж байна.  Засгийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Допингийн эсрэг байгууллага нь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээ хийчихвэл ЭМЯ-аас холбогдох хуулийн дагуу зөвшөөрлийг өгч болно гэдэг асуудлыг ярилаа. Нөгөөх нь, үндэсний бөхийн допингийн шинжилгээтэй холбоотой асуудал бий. Үндэсний дүрмийн дагуу мөн Засгийн газрын хурлаар үндэсний зөвлөлийг байгуулсан. Энэ үйл ажиллагаа цэгцрээд ирэхэд дотоодын асуудал цэгцрэх байх.Одоо бидэнд тавигдсан асуудал бол допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаатай зөрчил дутагдал байгаа. Үүнээс Монгол Улс ямар хор хохиролтой вэ? гэвэл ямар нэгэн олимпийн спортын төрөл, тив дэлхийн тэмцээнийг дотоодод зохион байгуулж чадахгүй, гадаадад олимп болон бусад тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болох асуудал тавигдаж байна. Засгийн газрын зүгээс хөндлөнгөөс нөлөөлөх гээд байгаа зүйлгүй. Харин хамтарч ажиллаж, шийдэх ёстой зүйлээ хурдан шуурхай шийдээд өнөөдөртэй золгож байна” гэжээ.

Ямартай ч зөрчлүүдээ эхнээс нь засч, залруулаад явж байгаа бололтой. WADA-ийн өгсөн хугацаа тов ёсоороо ирэх оны нэгдүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болно. Маш богино хугацаа үлдсэн учир үлдсэн зөрчлүүдээ яаралтай засах хэрэг гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 66.181.181.46

Монголчууд бие биенээ маш их хорлодог түмэн юм. Хордуулсан буюу допингийг нууцаар өгсөн ч байж магад.

Avatar

Зочин 2023-12-15 66.181.161.121

Мартсанаас мал мэнд үү, Бадарч юу болсон?

Avatar

Нэргүй 2023-12-15 202.126.89.198

Doping ni daragdaad chimeeguu bolson. Arga xemjee ch avaagui.

Avatar

зочин 2023-12-15 103.212.118.153

Махан толгой бөх сайдтай салбар яаж олигтой байх, энэ бөхчингүүдээс их юм болно оо, мөрөөрөө бөхөө устгаад дуусахгүй бусад спортынхондоо гай болж хөлдөө чирээд, гайтай туучийнууд

Avatar

Нэргүй 2023-12-15 202.21.108.18

хаха

Avatar

Зочин 2023-12-15 133.159.149.94

Тэр 16 бөхийн нэрээ зарлана уу? Цогтсайхан гэж мундаг илрүүлдэг хүн байдаг биздээ

Avatar

ташуурдагч 2023-12-15 59.153.114.156

Яаралтай түргэн шийдээсэй.Бөхчүүдийн асуудал ноцтой байгаа шүү.Хүлээлт их бн даа. Мөн Асуудалд холбогдмон мэдээлэлийг үнэн зөвөөр нь яаралтай ард түмэнд сонордуулах хэрэгтэй бн. Монголчууд бөхдөө хайртай. Бөхчүүд унаган өд залгамжлагчид шүү. Нэр нүүрээ цэдэрлэсээр бн. Ард түмэн үнэн сэтгээлээсээ хүсч бн даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж