"Тугалнуудаа портерт ачаад, үхрүүдээ туугаад нүүдэл хийж явна"

"Тугалнуудаа портерт ачаад, үхрүүдээ туугаад нүүдэл хийж явна"

"Тугалнуудаа портерт ачаад, үхрүүдээ туугаад нүүдэл хийж явна"

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна.

Архангай аймгийн Тариат суманд өвөлжилт хүндэрснээс малчид зэргэлдээ сумдууд руугаа оторлохоос аргагүй болжээ. Одоогоор тус сумын 140 гаруй өрхийн 80 гаруй мянган толгой мал отроор өвөлжиж буй юм байна.

Тэдний нэг болох О.Билэгбаярын хот айлынхан Ихтамир сум руу отроор нүүдэллэж явахтай нь Улсын онцгой комиссын бие бүрэлдэхүүн таарав. Тэд сумаасаа гараад 3 дахь өдрөө нүүдэллэн явж буй нь энэ аж.

“Тугал үхээд эхэлсэн тул арга буюу оторт явж байна. Малаа нэлээн нядалсан ч үнэ хямд тул өгөөгүй байна. Суманд 1 кг үхрийн мах 6500 төгрөгийн үнэтэй байна. Отор нүүдэл хийхэд мөнгө хэрэгтэй болсон тул малынхаа махыг зарсан. Одоо эр үхэр байхгүй, дандаа тугалтай үнээ үлдсэн.  Хятадууд ирж, үхрийн мах авсан, нэг кг-ыг нь 7500 төгрөгөөр авсан юм билээ. Монголчууд үхрийн мах аваагүй байна. Нүүдэл хийх үеэр том мал уначих гээд байна. Портер дээр 10-аад тугал ачаад явж байна. Нүүдлээс хоцорч байгаа малаа бага шиг настайг нь машинд ачиж, томыг нь зам зуур үлдээхээс аргагүй нөхцөл байдал ч үүсч байна. Доор хонхорт нэг бух үлдээлээ. Өвс тэжээлээ үхэр малдаа өгөөд нүүдлээ үргэлжлүүлж байна. Цаашид анхаарах асуудал гэвэл махны үнийг өсгөх шаардлага байна. Малчдын олонх нь мах үнэд орохыг хүлээгээд дараад байна” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ ямар байна вэ” гэж асуухад “дуудлага өгөхөд асуудалгүй, давхиад ирдэг” гэлээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан “Сум орон нутгаараа дамжуулаад өвс тэжээлээ хөнгөлөлттэй үнээр аваарай. Амаргүй өвлийг хэдүүлээ хамтдаа давна. Үзээгүй өвөл биш давж л таараа. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэнэтийн гамшиг тохиож байна. Явсан суусан газраа анхаарал сэрэмжтэй яваарай. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ тогтмол авч байгаарай. Тэрхүү мэдээлэлдээ зохицуулаад мал сүргээ бэлчээх, гарах орох асуудлаа зохицуулаад яваарай. Гэр бүлийнхэндээ мэнд хүргээрэй. Аян замдаа сайн яваарай” гэсэн юм.

Архангай аймагт Улсын нөөцөөс 316 тонн хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр шийдвэрлэснээс гадна, шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тн дизель түлшийг Улсын нөөцөөс олгох болсон тул орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэлтэй байгаа болон отрын гол бүс нутгууддаа хуваарилах зохион байгуулалт хийх юм байна. Архангай аймгийн 19 сумын хэмжээнд энэ жил 5.6 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд зэргэлдээх 4 аймгаас олон тооны мал өвөлжиж байгаа нь бэлчээрийн даац 70 хувь хэтэрсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж буй ажээ.

Сануулахад, Архангай аймагт Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Архангай аймагт ажиллаж байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 82.24.213.167

Зун намаржин наадаад наадамдаад байлгүй жаахан өвс бэлтгээд авсан бол арай бага гарлагатай байхгүй юү. Зуд болгосон нутгийнхаа тэнгэрт гомд…. Гээд Итгэлт баян хэлдэгдээ.

Avatar

Зочин 2023-12-14 66.181.161.237

Ишш, зайлуул. Манай малчдын байгаа царай, яриаг нь хар даа. Махны үнийг өсгө гэхээр л өсгөчих юм гэнэ. Ямар бумбаны бирд биш дээ. За бас сонгууль дөхөхөөр манай эрх баригчид бирд болж хувирах нь ч бий л дээ. Өсгөөд өгье, хэд болгохын гэж шивнэж байж ч магадгүй энэ Амарсайхан. Төсвөөс татаас өгөөд махыг чинь 10,000-д бөөндөөд авчихъя гэж яриад явахаа ядах юмгүй л амитан. Улсын мөнгө ямар уйлах биш дээ.

Avatar

Зочин 2023-12-14 139.5.219.136

Малаа машинд ачаад явах шатахуун олдож байна уу.

Avatar

Нэргүй 2023-12-14 172.91.182.247

Хүмүүсийн ой санамж богино болохоор 1999-2000 оны өвөл түүхэнд хамгийн хүнд зуд болж маш их хохирол учирсныг мартчихсан. Олон улс даяар Монголд туслах хөдөлгөөн өрнөж зуд гэж үг НҮБ-ын хэллэгт орсон түүхтэй. Дараа жил нь хөөрхий Отгонбилэг гуай нисдэг тэрэгтэй осолдож билээ.

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Амарсайханы ээлж хойтон жил ирнээ гэсэн үг юмуу, аан ?!

Avatar

Зочин 2023-12-14 66.181.161.237

Гүй яахав, тэр муу нэрт Отгонбилэг чинь ядахдаа олон улсын шугамаар, бүхэл бүтэн экспедицийн хамт малчдыг эргэж яваад осолдож амь эрсэдсэн юм шүү. Түүнээс үнэг буудаж яваад ослын буулт хийгээгүй. Өөрийнх нь ар нуруу руу нь хутгалж Түгжилдсэн нөгөө айхтар Хятадын тагнуул Нямдоржийн төрсөн нутагт нь шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж