ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийг цаг агаарын урьдчилсан мэдээллийг тодрууллаа. Өнөөдөртөө /2023.12.14/ баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр маргааш баруун аймгуудын зүүн өмнөд хэсэг, говийн аймгууд, төв болон зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөө шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цас орж, шуурах аж.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангаран Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41…-46 градус, өдөртөө -27…-32 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -5…-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -13…-18 градус, бусад нутгаар шөнөдөө -28..-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.Салхи секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэхийг анхаарууллаа.

Мөн Улаанбаатар хотод 13, 14-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна. Яармаг-Сонгины орчмоор -32…-37 градус, бусад хэсгээр -28….-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна. Салхи секундэд 8-13 метр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

 

Б.Хорлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 43.242.243.134

цагийн юм цагтаа цагаа дагаад хүйтэрч байна оо.
Улаабаатар ч бас хүйтэнийг ойлгуулна шүү Яармаг Нисэх Сонгино гээд -40° дээш байдаг л юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж