Будановыг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

Будановыг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ

Будановыг эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ

ОХУ-ын Дотоод хэргийн яам Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирило Будановыг холбооны эрэн сурвалжлах жагсаалтад оруулжээ. Оросын Мөрдөн байцаах хороо Буданов тэргүүтэй Украины цэргийн өндөр албан тушаалтнуудыг аравдугаар сард терроризмын хэргээр буруутгасан. Түүнийг ОХУ-ын эрүүгийн хуулийн дагуу эрэн сурвалжилж байгаа гэх боловч чухам ямар зүйл анги гэдгийг нь тодорхой мэдээлээгүй. 

Крымийн гүүрэнд Украины арми цохилт өгөхөд Цэргийн тагнуулын газар үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж буй. Тиймээс Будановыг терроризмын хэрэгт буруутгасан байж болзошгүй.

Будановын эхнэр Марианна Будановаг хордуулсан гэх мэдээлэл өнгөрсөн сард гарсан. Буданов өөрөө ч амийг нь хороох гэсэн халдлагад 10 гаруй өртжээ.

Дашрамд дурдахад, ОХУ-ын Дотоод хэргийн яамны эрэн сурвалжлах жагсаалтад саяхан Украины дуучин Жамалаг нэмсэн. Түүнийг олон нийтийн сүлжээгээр Оросын армийн талаар ташаа мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Мөн "Мета" компанийн хэвлэлийн төлөөлөгч Энди Стоуныг ОХУ эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж