Халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

Халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

Халтиргаа, гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байх тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 12-р сарын 14-ний 20 цагаас 12-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -45…-50 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -39…-44 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33…-38 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -24…-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -29…-34 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17…-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35…-37 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -33…-35 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -26…-28 градус хүйтэн байна.

ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-15 202.9.46.92

ЭНХТАЙВАНЫ ГУДАМЖ ДАГУУХ ЯВГАН ХҮНИЙ ЗАМУУД ДЭЭР ШОРОО АСГАЖ ЦАЦСАН НЬ МАШ ЗӨВ САНАГДАЖ БАЙЛАА , ЯВАХАД ИХ ЗҮГЭЭР ХАЛЬТИРХААРГҮЙ БАЙСАН ШҮҮ … БАЯРЛАЛАА .

Avatar

Нэргүй 2023-12-15 202.126.89.172

Ene Mongol uls bol xymyysiinxee amidraliin chanariig saijruulaxiin tuluu yu ch xiij chadaxaa bolijee. Orj irj baigaa mungu sanxyygee xymyysiin sain saixnii tuluu xugjliin tuluu zartsuulj chadaxgui yum baina. Yamar ard tumendee xar sanasan daisagnasan etgeeduud deeshee garaad bainaa. Odoo tetgever nemj baigaa ni bas ard tumend xonzognoson mayagtai. Neriin dansand xurimtlagdsan munguu bugdiig ni avchixnaa baina. Xalaalt xaluun usaaraa ch oligtoi xangaj chadaxgui.

Avatar

Нэргүй 2023-12-15 59.153.112.171

Давс цацахгүй бас цасаа арилгахгүй гэжуугаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж