МСНЭ-ээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргалаа 

МСНЭ-ээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргалаа 

МСНЭ-ээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй уулзах хүсэлт гаргалаа 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 10 хонож байна.Түүнчлэн өлсгөлөн зарласан учир түүний бие муудаж байгаа талаар өмгөөлөгч Б.Хонгорзул мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ ШШГЕГ-ын дарга О.Амарсанаад хүсэлт хүргүүлжээ.  

Хүсэлтэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэхийг шаардаж, мөн МСНЭ-ийн төлөөлөл сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй яаралтай уулзах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.  

Дөнгөж сая өмгөөлөгч Б.Хонгорзул нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр тэрбээр " Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирсэн байдалтай байна. Даралт нь унаж, царай нь цонхийжээ. Хүн 3-6 хоногт идэж уухаа хоривол биеийн байдал нь хүндэрч, үхэлд хүргэх хэмжээний эрсдэлтэй байдаг. Өмгөөлөгчийн хувьд өлсгөлөн зарлуулахгүй байх үүднээс хэлж, зөвлөж байгаа ч үйлчлүүлэгчийн хүсэлтээр өлсгөлөнг зарласныг зарлалаа. 

Хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэлээ халдашгүй чөлөөтэй байх, харгис хэрцгий хүнлэг бус хандахгүй байх заалтуудыг зөрчиж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч унтаж чадахгүй байна. Нэгд, өлсгөлөн зарласан биеийн байдал хүндэрч буй үед нь шөнө унтуулахгүй нүүрэнд нь тод цагаан гэрэл тусгаж байна. Хоёрт, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээсэн. Гэвч тус хэрэгт холбогдон хоригдсон этгээдүүдтэй байнга тааруулж сэтгэл зүйгээр нь дарамталж байна. Гуравт, хоол тэжээлээр маш их дутаажээ. Гурав хоногтоо өлсгөлөн зарлаад байгаа ч хоригдсон 10 хоногийнхоо туршид хоол бараг идээгүй юм байна. Тэгэхээр энэ өлсгөлөн гурав хоногоор зогсоогүй. Дөрөвт, эмэгтэй хүнийг чийгтэй нойтон нөхцөлд байлгаж байна. 

Өнгөрсөн баасан гарагт үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуульд заасан хувийн баталгаа гаргуулах, тодорхой хязгаарлалт тогтоох, бага насны хүүхэдтэйг харгалзах, гэрт нь байлгах, эрх чөлөөг нь хязгаарлахгүй байх зэрэг бусад хязгаарлалтуудыг авах бүрэн боломжтой. Өмнөх хурлаар өөрчлүүлэх хүсэлтийг авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн прокурор нь Н.Өнөрцэцэгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг татгалзсан шүүгчийг шийдвэртэй нь холбогдуулан татгалзсан. Үүнээс болж шүүгчийг сольсон. Дээд шүүхийн тогтоолоор шүүгчийг гаргасан шийдвэрээс нь үүдэн татгалзан гаргах үндэслэлгүй" гэв.  

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-12-14 124.158.66.32

Мафийн болон эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүд бусдыг шантаажилж орлого олдог. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг болохоос сэтгүүлчийн ажил биш.. Эмэгтэй хүн ийм төрлийн гэмт хэрэг хийсэн нь аймаар…

Avatar

bi 2023-12-14 70.93.178.224

Шударга гэсэн зарим сэтгүүлч цаанаа эзэнтэй тэрнийхээ төлөө бүрэн бүрэлдүүнээрээ үйлчилдэг гэхдээ өнөрцэцэг ил тод байж ард түмний талд зоригтой дуугардаг монголд сэтгүүлчийн ёс зүй үэн үнэхээр дутуу дулимаг зарим нөхдийн идсэн уусанбусар буртаг булхайлуйврыг огт хараагүй үзээгүй сонсоогүй мэт мэдэхгүй юм шиг харин ч магтаж хамгаалдаг илэрxий юмыг ч хамгаалдаг ичмээр

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.182.83

МСНЭ жирийн үед сэтгүүлчидийн мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд дуугарч алдаа зөрчлийг нь тухай бүр засаж нийгмээ цэвэршүүлэх үүргээ биелүүлээд явах нь зүйтэй. Бусад үед таг дуугүй, ажлаа зохих түвшинд хийгээгүй байж зөвхөн хэт нэг талыг барьсан кейс дээр дуугардаг явдал нь МСНЭ-ийг мэргэжлийн бус харагдуулдаг шүү.

Avatar

Зочин 2023-12-14 66.181.184.45

МСНЭ хийх ажилгүй хөгийн амьтад сэтгүүлчийн нэр төрийг уландаа гишгэсэн ганцаарчилан өмөөрсөн дүр эсгэж улс төржиж Монголыг харгис болгож Дэлхийд зарлах юм биздээ

Avatar

Нэргүй 2023-12-14 202.9.41.21

хөдөөний халтар сэтгүүлч нэртэнгүүдээ боловсруулаач ээ!!! Дандаа шантааж хийж мөнгө олдог гэдгийг наад халтар чинь харуулаад байна

Avatar

Зочин 2023-12-14 66.181.187.35

Өнөрцэцгээ битгий бууж өгөөрэй. Ард түмэн чамтай хамт шүү

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.160.60

балай шахуу юм ард түмэн гэж юугаа солиороов

Avatar

Нэргүй 2023-12-14 202.72.245.121

МСНЭ Үнэрээгээрээ улс төр хийж, ажил хийж байгаа гэж харагдах сайхан далим гарчээ. Барьж хорьсонд нь сэтгүүлчид хамгийн их баяртай байгаа. Барьсан ч алдахгүй үнэн энэ

Avatar

Нэргүй 2023-12-14 202.72.245.121

Үнэрээг өмөөрөх хүн нэг их байхгүй л болов уу. Харин энэ хүүхнээр их улс төр хийх байх даа. Сонгууль болж байгааг хэлэх үү. Өөрийгөөө даанч их юманд бодоод даам байсын. Одоо яая гэхэв дээ

Avatar

Иргэн 2023-12-14 103.212.116.107

МСНЭ зайлаа цаашаа. Өнөрцэцэг жоохон хүүхдийн эрхийг шууд зөрчөөд, ганц хоёр хуушуур идүүлж байхдаа бичлэг хийгээд нүүр царайг нь ч нуулгүйгээр нийтийн сүлжээнд гаргаж хүүхдийн эрх зөрчиж байхад та нар хаана байсан юм бэ???

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Унэрцэцэг ч гэнэ үү, Өнөрцэцэг ч гэнэ үү ? Ямарч л байсан Өвөрмонгол нэр санагдаад байгаам даа !х***а нартай мах хувааж идээд, ЗОО авч унасан юм гээ биз дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж