Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ

Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ

Монголбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ

Мөнгөний бодлогын хороо хоёр өдөр хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах  шийдвэр гаргав. Тус хороо жилд дөрвөн удаа хуралддаг хуваарьтай байдаг. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд сайжирсан боловч ирэх жил саарах хүлээлттэй байна. Геополитикийн хурцадмал байдал, дэлхийн томоохон төв банкуудын хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр ирэх оны санхүүгийн хатуу хэвээрээ байж эдийн засгийн өсөлт саарах таамаглал гаргасан. Түүнчлэн дэлхийн хоёр том эдийн засгийн нэг болох БНХАУ-ын төсөв талаарх хүлээлтээс муу гарлаа.  Энэ нь эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой бус байдал нэмэгдүүлж байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, эхний гурван улирлын байдлаар 6.9 хувийн өсөлттэй гарлаа. Үүнд уул уурхай, тээврийн салбарын сэргэлт гол үүрэг гүйцэтгэсэн. Үнийн өсөлт алгуур буурсаар сүүлийн байдлаар 8.6 хувьтай гарсан. Ийнхүү инфляц 2023 оны зорилтод түвшинд буюу нэг оронтой тоонд орж ирлээ.  Монголбанкны ирэх оны зорилтод нийцэхэд ойрхон байна харж байгаа. Гэхдээ төсвийн зардал, цалин тэтгэврийн өсөлт эрэлт талаасаа инфляцын өсөлтийг дэмжихээр байна. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсантай холбоотойгоор валютын албан нөөц 4.4 тэрбум  ам.доллар болж өслөө.  Нөгөө талаар төсвийн зарлагыг дагаад импортын хэрэгцээ нэмэгдэх, дэлхийн зах зээл дээр зарим түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл байна” хэмээн шийдвэрээ танилцуулав.

Мөнгөний бодлогын хүү бол Төв банк арилжааны банкуудад хугацаатай өрийн бичиг үйлдэж өгөөд хугацаа нь дуусмагц төлж буй хүүгийн хэмжээ байдаг. Өөрөөр хэлбэл, төгрөгийн суурь үнэ гэж ойлгож болно.  Тэгвэл бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалж, мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлсэн нь үнийн өсөлтийг хязгаарлах ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Маргад-Эрдэнэ 2023-12-14 202.55.191.130

ЭНЭ МУУ ЛАЛРУУД МӨНГӨНИЙ БОДЛОГОО ЗӨВ БОДОЖ ЧАДДАГ БАЙСАН БОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ ИНГЭЖ УНАХГҮЙ Л ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.189.65

Ene bayardavaa biluu lombardnii ezen yagaad MBanknaas zailaxgui baina ve. Iim yumiig zailuulaach.

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.117.186

Төгрөгний ханш уналт ядууралтай шууд холбоотой. Төгрөгний ханшийг унагаавал УИХ шууд тардаг болгоё

Avatar

Нэргүй 2023-12-14 202.126.90.17

Нов шийн МАНгасууд

Avatar

zochin 2023-12-14 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж