"Дүрвэгчийн статус гэдэг бол баталгаатай ажлын байр"

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

"Дүрвэгчийн статус гэдэг бол баталгаатай ажлын байр"

"Дүрвэгчийн статус гэдэг бол баталгаатай ажлын байр"

Хятадын цахим сүлжээ ард иргэдийн хувьд хязгаарлагдмал орон зай. Гэсэн хэдий ч Газын зурваст үргэлжилж буй мөргөлдөөний талаарх ялгаатай мэдээлэл, суртал ухуулгаас хятадууд зайлж чадсангүй. Хятадад Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой суртал ухуулга маш их байгааг ажиглагчид хэлж байна.

Тухайлбал, “Израилийн төсөл” нэртэй Израилийн суртал ухуулгын платформ хүртэл байна. Энд байгаа мэдээллүүд нь Палестины түүхийг гуйвуулах Израилийн суртал ухуулга ажээ.

Тус платформ дахь нэгэн мэдээг хөрвүүлэн хүргэвэл:

“Газын дөрвөн ам бүлтэй гэр бүл бүгдээрээ НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт дүрвэгчээр бүртгүүлсэн бол сарын орлого нь 28600 юань болно. Тэгвэл тэдний жилийн орлого 340 мянган юань. Орлогын албан татвар бас төлөхгүй. Тэдний хүүхдүүд ч дүрвэгч статустай төрнө. Энэ нь үе удмаараа тогтвортой орлоготой байна гэсэн үг. Тиймээс дүрвэгчийн статус гэдэг нь яг үнэндээ баталгаатай ажлын байр юм” гэжээ.

Газын хямрал аравдугаар сарын 7-ноос хойш Хятадын цахим сүлжээний анхаарал татсан сэдэв болсон. Хүмүүсийн хандлагад нөлөөлж буй гол платформууд нь “Weibo” болон “Weixin” аж.

Хятадын нийгмийн сүлжээ хоёр иртэй сэлэм адил л байгааг ажиглагч Лиу хэлжээ. “Шороон түмэн хятад хүн дунд юу үнэн, юу нь суртал ухуулга гэдгийг ялгаж чадахгүй хүн олон байгаа. Баруунаас гаралтай маш их хуурамч  мэдээ орж ирж байна” гэв.

Энгийн иргэд болон сэхээтэн анги хооронд талцал бий. Хятадын сэхээтнүүд баруунд чиглэсэн хандлагатай байдаг. Тэд Израилийг барууны орон гэж тооцох хандлагатай.

Харин Хятадын засгийн газрын хувьд Израильтай дипломат харилцаатай ч Палестиныг дэмжсэн байр суурьтай байна.

Эх сурвалж: ANADOLU AGENCY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж