Таны захиалгыг цахилгаан машинаар хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

Таны захиалгыг цахилгаан машинаар хүргэж байна

Таны захиалгыг цахилгаан машинаар хүргэж байна

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж, үүнийг дагаад цахилгаан машины үйлдвэрлэл хэрэглээ хором бүр өссөөр байна. Монгол Улс ч гэсэн ногоон хөгжлийн бодлогыг дэмжин, ногоон дугаартай, бүрэн цахилгаан автомашинуудад зориулан дугаарын хязгаарлалт хамаарахгүй, агаарын бохирдлын татвар авахгүй зэрэг давуу талуудыг бий болгосон. Дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашин сард ойролцоогоор 700-800 мянган төгрөгийг шатахуун болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулдаг бол Имартын хүргэлтийн цахилгаан машин ойролцоогоор 10 мянган төгрөгөөр бүтэн цэнэглээд 420-500 км замыг туулах боломжтой. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ойрын төлөвлөгөө, томоохон компаниудын энэ чиглэлд оруулж буй хөрөнгө оруулалт, байгальд ээлтэй бүхнийг дэмжих болсон нь шинэ цагийн жижиглэн худалдааны зах зээлд мөн нөлөөллөө үзүүлж байна. Ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж, үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлж байдаг “Скай хайпермаркет” ХХК –ийн хамт олон Имартын онлайн салбар цар тахлын үед хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ шинэ давалгааг бий болгож байсан нь саяхан. Тэгвэл тус хамт олон байгальд ээлтэй үйлчилгээг дахин шинээр нэвтрүүлж, үйлчилгээндээ цахилгаан автомашин хэрэглэж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж