Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Хулгай хийж суухаар цахилгаан станц барьсан бол…

Монгол Улс харанхуй болоход ойрхон байна. Адгийн муугаар дуудуулдаг Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барихдаа монголчуудыг хөхөө өвлийн хүйтнээр түлшгүй, шатахуунгүй явгалж,  эрчим хүчний хязгаарлалтад оруулах айдастай өдрүүдийг туулуулаагүй.

Гэтэл МАН юу хийж байна гээч… Улаанбаатар хотоос гадна 6 аймгийн 150 гаруй сумдад гурван цагийн хугацаанд цахилгаан таслахаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь мэдэгдэв. Улсаараа шатахууны хомсдолд орж, хэдэн өдөр дараалан колонк дээрээ хонож байхад залгуулаад эрчим хүчний хязгаарлалтад орно гэдэг бол маш муу мэдээ.

Гэвч эрх баригчид болж буй үйл явдлаас яажшуухан  хуурай гарах вэ гэсэн шиг биесээсээ ам асуун, нэгнээ яллах шинжтэй.  УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Тавдугаар цахилгаан станц, Тавантолгой станц хаачсан Б.Чойжилсүрэн сайд аа. 10, 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудалтай болоод өнөө маргаашаа яах вэ гэж байдаг. Эрсдлийн менежмэнт, төлөвлөгөөтэй байна гэдэг туйлын чухал. Нэг юм болохоор л болохоо байлаа гэдэг.  Шатахуун ч гэсэн тэр. Газрын тосны үйлдвэр яасан. Үл үэгдэгч хамаг юмыг зогсоож байдаг. Үл үзэгдэгч хүч хэн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Шийдвэртэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй” гэж омогдов.

Сүүлийн хоёр сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, найм дахь жилдээ Засгийн эрхийг барьж буй МАН-ын гишүүдийн үнэн дүр төрхийг хараарай. Өнөөдөр асуудал үүсэхээр цахилгаан станц яасан бэ гэж асуух биш, Засгийн газрын сайдаар томилогдсон үеэс л энэ асуудлыг шаардаж, шахаж ажиллах ёстой байсан шүү дээ.

Уг нь ажил хийдэг улс төрийн хүчинд найман жил гэдэг бол нэг битгий хэл хоёр ч цахилгаан станц байгуулах хэмжээний цаг хугацаа.  Харамсалтай нь, тэд дээрх хугацаанд нэг ч тоймтой бүтээн байгуулалт хийж, нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй. Өнөөдөр нэхээд байгаа Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц барьж ашиглалтад оруулах тухай том амлалтууд нь цаасан дээр л амилснаас цааш явсангүй.

Яаж харин Ардчилсан нам дөрвөн жил засаглахдаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд босгосон юм. Түүгээр ТЭЦ-III, ТЭЦ-IV цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, Амгалан дулааны станцыг барьж ашиглалтад оруулсан тулдаа нийслэлчүүд энэ хэдэн жилд гал алдчихсангүй. Гэвч жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангахын тулд Монгол Улсад зайлшгүй цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барьж байгуулах шаардлага бий. Хэрвээ шинээр цахилгаан станц барьж байгуулахгүй бол Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын яриад байгаа 2028 онд нийслэлчүүд метротой болох амлалт мөн л үлгэр болж дуусна.

Нийслэлийн зургаан дүүрэг дэх дэд төвүүдийг ашиглан гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөө ч хэрэгжих боломжгүй болно.

Уг нь МАН-ынхан өнгөрсөн хугацаанд Засгийн эрх барихдаа төрийн өмчөөс хумсалж, улсаа 40 их наядаар тонож суухын оронд тэрхүү мөнгөөр тавдугаар цахилгаан станцаа бариад ашиглалтад оруулчихсан бол ОХУ-ыг царайчилж суухгүй л байсан даа.

Дээр нь Энэтхэг улсын санхүүжилтээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг ч ашиглалтад оруулах боломж байв. Харамсалтай нь, Covid-19 цар тахлаас гадна Монголоос оруулах  урсгал зардлын санхүүжилт саатсанаас газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацаа 2027 он болж, мөн хойшлоод буй. Гэвч бурууг бусдад тохохдоо гаргуун Ардын намынхан энэ бүх болж буй явдлыг үл үзэгдэгч рүү бухаж сууна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З 2023-12-14 66.181.189.196

Үнэн.

Avatar

зочин 2023-12-14 202.126.88.205

Идэж уугаад үнэндээ завгүй байсан

Avatar

Tumur 2023-12-14 202.131.7.28

Хуцдаг н**ш вэ,хэрвээ засагт ан байсан бол аль хэдийн Монгол феодалын нийгэмд Дэвшин орсон байх байлаа, ЦС-н тухайд ер нь хэн барьж өгье гэсэн юм ,америк, барууныхан ДЦС-г хориглосон-үүнд хэзээ ч мөнгө зээлэхгүй,ганц зээлье гэсэн нь хятад,сономпил хулгайч Монголд асар их,маш ашиггүй Гэрээ хийсэн(Багануурын),ашиг ч гэж байхгүй,хятадын хараат болох,хятадын цэрэг арми орж ирэх шалтгаан болох объект барих байлаа,эцсийн эцэст Орос Оронтой сайн байсан бол Оросууд барьж өгөх байв,ердөө 1-жилийн дотор

Avatar

5112 2023-12-14 59.153.115.246

У.Хүрэлсүхээс л бүх зүйл нь үүдэлтэй
Яагаад гэвэл одоогийн их хурлын 65 болон 62 луйварчдыг дагуулж ирсэн попчин
Хүчээ нэгтгэе гэж орилсоор ирээ биздээ

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.176.207

АН МАН АДИЛХААН. Өмхий шуналт дарга нар нь цуслахаас өөр юу ч хийхгүй. Тэгээд жаахан хэцүүдэхээрээ Орос Хятад 2 л буруутай гээд нөгөө мунхаг үхрүүд нь мөөрөлдчихнө.

Avatar

Нэргүй 2023-12-14 71.239.25.243

MANAN bol delhii deerhi hamgiin zavaan hog shaat.39 jil avikga avch uls ornoo hog deer gargasan bugsnuud

Avatar

Нэргүй 2023-12-14 98.193.13.144

Odoo neg l arag baina. Hulgailsan mongoo bugdiin huraalga. Tegvel tensen hargalzaya. ugui bol 1 saya ni 1 jil. Teruugeer ni tsahilgaan station bolon neftiin uildveree barii. Uragshaa garch bui gazriin tosoo nen darui zogsooyo. (Fuck Ochko). ter luivarchin delhiigees zailsan ch bolno.

Avatar

Нэргүй 2023-12-14 98.193.13.144

90 onoos hoish Mongoliin tuuhend hulgai hiideggui Nam nertei hun sugnuud garch irsengui. AN, MAN bugd hulgaillsan. Gelee geed bi communisz-iig shuteed baigaa yum bish. Gol ni bid buruu humuusiig songood baina. Ted nar ni chotgoriin toirgoo burduuleed baina. Hench hulgaichiig bairhgui (bugd yum chin), barisan ch hariutsdag ezen baihgui

Avatar

Нэргүй 2023-12-14 86.111.136.51

хуцаж бай.Ээвээгийнхээ хулгайг хэлээч новшнуудаа

Avatar

Зочин 2023-12-14 66.181.184.45

Харин эсрэгээр танай Жонхуу Тарвага тэргүүлсэн нам дагасан луйварчдын цуглуулга тарах ёстой бишүү

Avatar

Нэргүй 2023-12-14 188.162.254.71

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-12-14 139.5.219.30

хэ хэ хулгай луйврын цаг үе ноёлож байхад хөгжил амар амгалан сайн сайхныг хүлээгээд нэмэргүй дээ

Avatar

ЧОЙЖОО ГУАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА НУУХ ГЭЭД УЛСАА САМАРЧ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. 2023-12-14 185.216.32.51

ЧОЙЖОО ГУАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА НУУХ ГЭЭД ОРОСУУД ЦАХИЛГААН ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЭД ХЭДЭН ГАР ХӨЛҮҮДЭЭРЭЭ ЭНЭ ТЭНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА ЗАМХРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АЖЛАА ЭХЭЛЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. НӨГӨӨ ОРОСУУД НЬ ХАРИН ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ГЭЖ МАШ ХУРДАН МЭДЭГДЛЭЭ. ИНГЭХЭЭР, ЭНЭ ЦООЖОО, ХҮРЭЛБААТАР ХОЁР ЦӨӨВИЙГ УВСЧУУД ЯАРАЛТАЙ ТҮНТИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Avatar

Галч ер.сайдтай болохоор аргагүй 2023-12-14 202.126.89.44

Ер. сайд гэж энэ улсыг, энэ сайдуудыг удирдаж зангиддаг хүн байгаа биз дээ, үл үзэгдэгч тэр өрөө мөн үү, бусдад буруугаа чихээд суугаад байх юм уу Данхан толгой оо

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.119.120

Метро ч бас эрчим хүч хэрэглэнэ, 1 ус дүүрсэн тал хонгил л барих баых

Avatar

зочин 2023-12-14 202.126.90.42

Капиталистүүд ардчилал нэрийн дор ямар ч сайхан улс орныг сөнөөдөг.Тэд үймээн самуун тэмцэл зөрчил,дайн дажин өдөөж үүсгэж,хэрэгжүүлж байж баяждаг.Үүнгүйгээр амьдарч чадахгүй.Монголын ардчилагч гэх луйварчид тэдэнтэй яг адил..Улс орноо сүйрүүлж,эдийн засгийг унагаж ,төрийн данс улайлгаж,гадаадын их өр зээлд живүүлж,нийгмийн өмчийг идэж ууж цусалж байж баяждаг,тэдэнтэй ижил өтнүүд.Эх оронч шудрага хүмүүс болж жүжиглэнэ.Нийгмийн толгойг эргүүлэх гэж оролдоно.

Avatar

Нэргүй 2023-12-14 178.174.229.45

AMAR BOLJEE UL UZEGDEGCH HUN HAMAG GEM BURUUGAA ENE ARDIIN NAMIINHAN BUUR MANGUURCHEEE. SUULIIN 8 JIL ZASGIIN ERH BARISAN BIZ DEE YU CH HIIGEEGUI ZEEL AVAAD L HAHUUL AVAAD L BAISAN BHAA. MODONSHATAR GJ 1 BALINCH BNAA KKK UNEHEERIIN MULGUUU GAR

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.119.120

Сүнс хардаг болцын

Avatar

зочин 2023-12-14 66.181.160.50

Ингэсээр байгаад хойд урд хоёр мангасын аль нэгэнд залгиулнаа.

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.176.207

хохино ш дээ

Avatar

Нэргүй 2023-12-14 79.168.107.149

Bvh yum bn gazar door ni xix setgeltei aavin xvv eejin ohin alga zovxon nilj idex idej bno l do gol eh ornoo gesen setgel bgvi bna zovxon amia xicheej bna

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.181.46

Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм. Тиймээс конторууд бохир усны төлбөрийг нэмэх ёстой.

Avatar

Вold o 2023-12-14 66.181.181.186

өнгөрсөн 30 н жилийн 26 жилд нь МАН нам тасралтгүй дангаараа төр барьжээ..одоо бидэнд данхан толгойт ерөнхий сайдтай, данхар төрөөс өөр юу ч байхгүй сууж бна..мангасууд аа тэгээд дээр нь хулгайч шүү…

Avatar

Зочин 2023-12-14 103.57.93.40

одоо ажиллаж байгаа бүх төрийн албан тушаалтнууд бүгд авилгал авдаг болсон учираас энэ улс нэлээн хэдэн жилдээ хөгжихгүй нь тодорхой бид ийм сайхан эх оронд юу ч хийж чадахгүй өөрсөдөө ч ажил хийх дургүй хов жив ярьсан хэдэн ард түмэн болж хувирсан засаж хүчирхэг үй нь амьдрал дээр тодоос тод харагдаж бн гэмгүй хүмүүс гэмт хэрэгтэн болж бн энийг засах хүч энэ улсад алгадаа даанч

Avatar

Нэргүй 2023-12-14 59.153.115.76

одоо нийлээд олигтойхон ажиллаад энэ хавраас станцаа эхлээч маанагуудаа. алиын болгон оросыг царай алдах вэ. орос хулхи гэдэг нь тодорхойш дээ.

Avatar

Зочин 2023-12-14 59.153.115.78

атомын цах станц,5р цах станц, таван толгой цах станц, мeтро төмөр зам, өнгөт, хар төмөрлөгийн үйлдвэр ийм бүтээн байгуулалт хийчихсэн байхаар өр зээл тавьчихсан байгаа шүү тэгээд л ардчилал, хүний эрх ярьсан хулгай ч луйварчид л баяжаад байгаа шүү

Avatar

Нэргүй 2023-12-14 15.235.164.232

ороz болон манайхны аймхай мөн шуналтай зан өнөөдрийг бүтээлээ.

Avatar

Нэргүй 2023-12-14 15.235.164.232

бараг ороzын нөлөөгөөр гэсэн үг л дээ

Avatar

Уншигч 2023-12-14 202.126.89.126

Өөрсдөдөө ашиггүй, хувьдаа унацгүй бол улс орныхоо төлөө юу ч хийдэггүй хувалзнууд. 10 хувь, 20 хувийг хувьдаа авч чадахгүй бол ямар ч төслийг гацаана. Эх орныхоо аюулгүй байдлыг хамгаалдаг тагнауулын байгууллага ажилладаггүй юм байна. Идээчин угаачдыг илрүүлдэг эдийн засгийн гэмт хэргийг илрүүлдэг цагдаагийн байгууллага гэж байдаггүй юм байна. Авлигалыг таслан зогсоодог АТГ гэж ажилладаггүй юм байна. Яагаад гэвэл энэ идэж ууж байгаа, хүмүүс нь өөрсдөө тэднийг томилдог.

Avatar

Зочин 2023-12-14 66.181.184.45

АН зарим хулгайчууд муугаа мэдэж байгаа нь сайшаалтай өөрийн булхай луйвраа муу бүхнээ МАН руу чихнэ. МАН-ын руу дайрч буй бүхэн нь АНчдын өөрийн нь өдөр тутмын ажил байдаг. Үүнийг монголчууд сайн мэддэг болжээ. Өндөр боловсролоо бол МАН-ын онцлог талын нэг. Боловсрол муутай нь АН-ын онцлог мөн. Дийлэнх нь харанхуйчууд, хулгайчууд байдаг нь бодитой зүйл мөн

Avatar

Нэргүй 2023-12-14 202.9.41.21

Монголын ард түмэн харанхуй, боловсролгүйн тусгал чинь Төрд байгаа хэдэн харанхуйчууд харуулаад байна. Ард түмэн боловсрохгүй бол харанхуй, арчаагүй МАНчууд дахиад л гарна тавилан юм даа!

Avatar

Bolio 2023-12-14 202.126.89.146

AN buruugui ee, ain, hudal hutsah muuhai

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.178

Дэлхий сөнөх цаг нь болсон бол хурдан сөнөчихөөсэй. Бусадтайгаа барьцахгүй амар шдээ.

Avatar

Зочин 2023-12-14 103.57.93.178

АТГ шүүх прокурор, цагдаа шүүх бүгд авилгалд идэгдсэн учраас төрийн хулгайч нарыг яллаж чадахгүй байгаа юм. Хулгайч нарын хулгай хийснийг баримтаар нотолж чадсан сэтгүүлчид яагаад шоронд байгаа шалтгаан бол хулгайч нараа хамгаалдаг шүүх прокурор байгаагаас болж байгаа. Хэргүүд нь шүүх дээр очоод, АТГ дээр очоод хэрэгсэхгүй болгодог. Үүнд ганцхан хариулт бий. Дээр доргүй хууль бус аргаар хөрөнгөждөг нь үнэн. Энэ бол авилгал хээл хахууль. Хууль хүчний байгуулна улстөрчидтэй хамсаатан.

Avatar

зочин 2023-12-14 66.181.184.22

Одоо ч станц барих ажлаа эхлүүлж болно доо. Дэлхий сөнөх арай болоогүй байх.

Avatar

Нэргүй 2023-12-14 202.126.89.239

naad stants chini Bogd uuliin amand house horoolol bolchihson bgaa

Avatar

Нэргүй 2023-12-14 103.14.36.18

МАН АН ялгаагүйлдээ энэ улсын баялагыг хуваагаад хулгайлсан. Монгол улсын жирийн иргэдийн боломжийг тэд хулгайлсан. Дарга сайдаасаа эхлээд яам ангентлагийн хурган дарга, ажилтчид нь мест местэндээ хулгай хийдэг.

Avatar

Нэргүй 2023-12-14 108.181.53.29

Хүний шунал хэзээ ч барагдахгүй. Хулгайч нарыг урд ах нар шиг цааш нь харуулаад байх юм бол, хулгай хийх хүн бага болох байх.

Avatar

Bold o 2023-12-14 66.181.180.73

өнгөрсөн 30 н жилийн 4жилийг АН , бүхэл бүтэн 26н жилийг нь МАН нам төр барьсан гээд бод доо..тэгээд одоо хэн рүү буруугаа чихэж, хаанаас буруутан хайгаад байгаа юм бэ..үл үзэгдэгч гэнэ үү…мангасууд зайл аа..Данх огцор…

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.117.194

Тэр "үл үзэгдэгч хүч"-ийг Тагнуулын газар илрүүлэн ял шийтгүүлэх үүрэгтэй атал яагаад байхгүй юм шиг дуугүй сууна вэ?? Усан цахилгаан станц, дулааны цах.станц, төмөр зам, стратегийн уул уурхай г.м. том төслүүдийг 10%-ийн даваасүрэн мэтийн "үл үзэгдэгч" нар л саатуулан гацааж, эх орныг минь хорлосон шүү дээ!! Одоо дараагийн ээлжинд Францтай хамтрах ураны төсөл гацаах "үл үзэгдэгчээ" хүлээж байх шиг байна??!!

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.189.65

Choijilsurengee xurdan ogtsruul. Business nertei turuus tursun urnii tulmuudiig said bolgoxoor iim baigaa sh dee. Urd ni iim yum 90-eed onii xyamraliin yed baisan baix. Xurdan ogtsruulaach. Xaluun usaar ch xangaj chadaxaa bailaa.

Avatar

Ойдаа 2023-12-14 43.242.243.145

Энэ 2 нам адилхаан.АН эхлээд яаж алтыг хулгайлдаг өмчийг өөртсөддөө авдгийг заасан.Дараа нь МАН эд нартай яг адилхан үзэхгүй бол болохгүй юм бна гэдгийг ойлгоод ажил хийхээсээ илүү рекламдах болсон.Одоо 24 оны сонгуулиар эрээн алаг парлаиент бүрдэнэ ЗГ аа байгуулж чаддаг л байгаадаа.Тэр ЗГ нь хэврэгхэн л битгий байгаасай.ЗГ нь унаад л улс орон эзэнгүй дээрээ улам эзэнгүй болж замбараа битгий алдчихаасай

Avatar

Бат 2023-12-14 139.5.216.230

Би хэрвээ Хүрэлсүх байсан бол эхний хоёр жил МАН-ыг хараад чадамжгүй данхар ЗГ байгуулсаныг татан буулгаж чадвартай хүмүүсээр шинэ ЗГ байгуулах байлаа. Одоо бол өнгөрсөн байхаа. МАН 8 жил хүний өмхий б**с ухлаа олигтой ажил хийсэнгүй цаг алдлаа даа.

Avatar

Fr 2023-12-14 202.21.107.2

Davaasuren l bariulaggui shde

Avatar

кк 2023-12-14 66.181.190.32

Хулгайч АН ялгаагүй шүү

Avatar

кккк 2023-12-14 202.126.89.44

МАН гасууд тэгж өрсдийгөө өмөөгнө л дээ хөөрхий

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.190.102

Ерөнхий сайд ямар байхаас тухайн орны өнгө төрх харагдана. Аргагүй шдэ шахаад ч шүүс гарахгүй галчыг ерөнхий сайд болгочихоор энэ улс яаж өөдлөх юм. Дандаа хүн рүү буруугаа чихнэ..байнша гоншигносон гонгиносон ажил мэдэхгүй амьтан.

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.119.120

ҮАБЗ- зөвлөмж гаргадаг ЕС гэрээг хийж мөнгөө зардаг , бурууг нь бусад нь хүлээдэг дээ

Avatar

zochin 2023-12-14 76.67.107.193

Эд Монголыг баллана одоо эднээс юу ч гараxгүй.
Xарин Монголийг өөрчлөx ганц зам энэ видео-ноос үз шэйр xий:
https://www.youtube.com/watch?v=aeP5rnZa4Us

Avatar

зочин 2023-12-14 202.131.245.69

толгойд нь хамгийн түрүүнд ард иргэдийн цахилгааныг таслах гэдэг бодол орж ирэх юм даа ккк. дээрэлхэж шоглож, тэднээс дээрэмдэж хулгайлж чаддаг болохоороо ингэж тэнэг сэтгэж байгаа юм. Харин эсрэгээрээ ард ирэгдээ яаж цахилгаанаар 1 минут ч таслахгүйн тулд хаана хаана яж хэмнэлт зхицуулалт хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй. АН-ыг муулж миалсара гарч ирээд алсын хараа энэ тэр гээд бүлтэрсэн төлөвлөгөөндөө энэ талаар тусгахгүй юугаа хийж сууж байгаан. муу тэнэг амьтад төрөөс хурдан зайл.

Avatar

Зочин 2023-12-14 139.5.219.30

90 оноос хойш өнөөдрийг хүртэл монголын төрд монгол төрийн хар хүн гэж Байгаагүйн том балаг юм даа

Avatar

Bagi 2023-12-14 202.9.46.161

33 жилд Манай хулгайч, дээрэмчид, урвагчид, төрөөс төрсөн тэрбумтангуудын идэж уусан , хэдэн их наядаар тоологдох тэр их мөнгөөр хэдэн цахилгаан станц, хэдэн нефть боловсруулах үйлдвэр барьж, хэдэн Боинг худалдан авч болох байсан болоо…??? "ЭЗЭНГҮЙ МОНГОЛ" гэж энийг л хэлэх байх…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.119.120

Алтан ширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр шиг үйлдвэрийг бусад улс оронд ямар өртөгөөр босгодог талаар судлаад үзээрэй, манай барьж байгаа нь хэд гэлээ

Avatar

Нэргүй 2023-12-14 139.5.219.122

Хар Даваасүрэн л лав нэг том төслийг нь 10% иа нэхээд зогсоосон биз бид санаж байгаа байх

Avatar

Мөнхсаруул 2023-12-14 66.181.182.16

бид өөрсдөө өөрсдийгөө муулсаар бгаад хүний хоол болдогийн үлгэр эхэлж бндаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж