"Japan Town", "Хүннү-2222" хороололд гарсан дулааны шугамын гэмтлийг засчээ

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

"Japan Town", "Хүннү-2222" хороололд гарсан дулааны шугамын гэмтлийг засчээ

"Japan Town", "Хүннү-2222" хороололд гарсан дулааны шугамын гэмтлийг засчээ

Үргэлжилсэн цастай, хальтиргаа гулгаа ихтэй өдрүүдийг нийслэлчүүд хэцүүхэн туулж байна. Шатахуун түгээх станцууд нь хоосорч, удахгүй цахилгаан эрчим хүчгүй болох асуудал яригдаж эхлэв. Ер нь өвөл болохоор Улаанбаатрын асуудал хоёр дахин нэмэгддэг. Саарал утаа, чагтан түгжрэл, хальтиргаа гулгаа, “дүлий” паартай хүйтний гурван сарыг бушуухан шиг л үдэж, урин хавартай золгохын түүс болдог.

Өчигдөр л гэхэд “Japan Town” болон “Хүннү 2222” хорооллын дундах замын доор дулааны шугам сүлжээнд гэмтэл гарч, оршин суугчид, түрээслэгчид нь халаалт, халуун үсгүй зүдэрсэн гэнэ.

Энэ талаар “Japan Town”-д байрлах “Бяцхан Монгол” цэцэрлэгийн эрхлэгч н.Болормаа ярихдаа “Орой 23.00 цагийн орчимд халаалтын шугам гэмтсэн гэх мэдээлэл ирсэн. Бид нар ангиудад байрлах цахилгаан халаагуураа өндөр температур дээр нь тавьж, дулаанаа хадгалсан. Бүх өрөө тасалгааныхаа гэрлийг асаасан. Анги танхимууд камертай учир орой гэнэт халаалт ирж, паар задрахаас сэргийлсэн хэрэг. Харин өглөө үүрээр халаалт ирсэн байсан. Анх 24-48 цагийн хугацаанд засварлана гэж мэдэгдсэн. Томоохон гэмтэл гарсан учир халуун ус болон халаалт маргааш ирэхгүй гэсэн” гэв.

Харин энэ талаар тус хотхоны СӨХ-оос тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ ямартай ч засварын ажил хийсэн. Дахиж тасрах эсэх талаар мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгвэл дахин энэ бүст засвар, үйлчилгээний ажил хийх эсэх талаар хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн дуудлагын нэгдсэн төвтэй холбогдоход “Хүннү-2022 хороолол дээр гарсан гэмтлийг бүрэн засч дууссан. Хэрэв дахин гэмтэл гарч, засвар хийхээр болвол мэдэгдэл гаргана. 24 цагийн хугацаатай засвар хийгээд дууссан” гэлээ.

Төвийн дулааны шугам сүлжээнд холбогдсон айл өрх, албан байгууллагуудын өвөл айдаг ганц зүйл халаалт доголдох. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд халаалтгүй байх зовлонг хэн хүнгүй л хангалттай мэдэрсэн.Нийслэлийн дулааны 380 км шугамын 20 гаруй хувь буюу 80 орчим км шугамын ашиглалтын хугацаа дууссан гэдэг. Гэхдээ жил бүр хэдэн дулааны шугамуудаа “монголчилж”, арга эвийг нь олсоор иржээ.

1969 онд ашиглалтад орсон, 30 жилийн насжилттай зарим гол дулааны шугамуудын ашиглалтын хугацаа дуусаад 20 гаруй жил болсон гэнэ.

Ямартай ч дулааны шугамд гарсан гэмтлийг засч чаджээ. Гэхдээ өвөл дуусах, ес эхлэх хаа ч байсан юм. Нийслэлийн иргэд энэ өвлийг өнөтэй, дулаан, гэмтэл багатай туулах хүсэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж