"Аймагтаа бидон, шанага тарааснаар хорт хавдар багассан"

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

"Аймагтаа бидон, шанага тарааснаар хорт хавдар багассан"

"Аймагтаа бидон, шанага тарааснаар хорт хавдар багассан"

Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан, Ардчилсан намын гишүүн Д.Ганбат тойргийнхоо иргэдэд бидон гардуулж өгч, “Бидон” Д.Ганбат хочтой болсон. Тойргийнхоо иргэдэд хэрэгтэй зүйлийг өгсөн, хөдөөнийхөнд хамгийн хэрэгцээтэй зүйл гэж өөрийгөө хаацайлж байсан удаатай. Тэрбээр энэ тухайгаа өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолж, жишээ татав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Сүүлийн үед энэ улс оронд чинь болж бүтэж байгаа юм цөөн байна. Дахиад л өр тавих гэж байна. Зээлийн хүү их өндөр байгаа. Чингис бондыг л яриад байдаг. Гэтэл хугацаа урт, гурван хувийн хүүтэй байсан. Тэгээд 7-8 хувийн зээл олж ирчихээд гавьяа байгуулчихсан юм шиг хандмааргүй байна. Авч байгаа зээлээ зориулалтаар нь ашигламаар байна.

Мухар төмөр зам, 18 дугаар зууны 30 км цагийн хурдтай төмөр замтай, цахилгаан тог байхгүй, шатахуун ч байхгүй. Шинэ жилээр иймэрхүү л бэлэг барьж байна. Гайхамшиг үргэлжлэх юм байна л даа.

Энэ мөнгөө ямар олон газар тараадаг юм бэ. Үр дүнтэй ажил хий л дээ. Жишээлбэл, хорт хавдрын асуудал байна. Би найман жилийн өмнө хувийнхаа мөнгөөр одонтой ээжүүдэд хэдэн бидон тараасан. Хуванцар шанагыг нь сольж өгсөн. Одоо манай Баянхонгор аймаг хорт хавдраараа хамгийн бага аймаг болж байна. Тэр малчин эмэгтэйчүүдийн платформ гэж юу яриад байгаа юм бэ. Иймэрхүү ажлыг эрэмбэлж хиймээр байх юм. Бид илүү дутуудаа гарсан мөнгөтэй улс орон ч биш" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж