“Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг заавал оролцуулах ёстой”

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

“Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг заавал оролцуулах ёстой”

“Нүүрсний сонсголд Б.Ганхуягийг заавал оролцуулах ёстой”

АН-аас цаг үеийн асуудлаар долоо хоногийн пүрэв гариг бүр  хийдэг 4/11 мэдээллийн цагаар цаг бензины хомсдол, нүүрсний сонсголыг хөндлөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ:

-УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг хөндсөн. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан. Харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Салбарын хариуцсан сайдын буруу мэдээллээс болж, ард иргэд асар их хор хохирол амссан.  Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байна. Шатахуунгүйн улмаас намаржаанаасаа өвөлжөө рүүгээ  нүүж байсан иргэний амь эрсэдсэн тохиолдол байгаа. Цаашид ийм нөхцөл давтагдах аюул бий.

Мөн шатахуун, түлшний хомсдолын улмаас экспортын гол орлого оруулдаг уул уурхайн салбар доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Уг нь ард иргэддээ үнэнийг хэлж, зөв зохион байгуулалтад оруулсан бол байдал дээр байх байсан. Салбарын сайд Засгийн газраа хуурсан. Ард иргэдийг ч хуурсан учраас өнөөдөр нөхцөл байдл хүндэрлээ.  Сүүлдээ Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөн хяналт тавьж, шатахуун ачсан автомашиныг хянана гэдэг зүйл ярьж байна. Ийм ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас Ж.Ганбаатар сайдыг яаралтай огцруулах шаардлагатай. Бид огцруулах шаардлагаа өнөөдөр Ерөнхий сайд хүлээлгэн өгсөн.

АН-ЫН ДЭД ДАРГА Ч.ӨНӨРБАЯР:

-Нүүрсний хулгай хаана гарсан, тэр газраа сонсгол хийх гэж байна. Тавантолгойн ордын 95.5 хувийн баялаг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ногдож байгаа. Жижиг гэж яриад байгаа “Тавантолгой” ХК-д 0.4 хувь, үлдсэн 4.1 хувийг нь “Энержи ресурс” ХХК-д эзэмшдэг.  “Тавантолгой”, “Энержи ресурс” гэсэн хоёр компани дээр хулгай гарах боломжгүй. Хувьцаа нь ил тод байдаг компаниуд. Хэн эзэмшдэг нь тодорхой. Дээрээс нь ногдол ашиг нь хэнд очиж байгаа зэрэг тодорхой. Хулгай, авлига хаана гардаг гэхээр төрийн өмчит компаниуд дээр л гардаг.     Тавантолгойн ордын 95.5 хувийг  эзэмшиж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гарсан хулгайг бид шалгаж, нягтлах ёстой. Улстөрчид, дарга нар ганц утас цохиод тэнд нөлөөлөх боломжтой байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай мөнгө энэ эрх баригч нарын сонгууль руу орсон гэдэгт эргэлзэхгүй байна. Алдартай 40 их наяд төгрөг хаашаа орсон бэ гэдэг асуудал байгаа. Ирэх долоо хоногоос эхлэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн асуудлыг бид анхаарах ёстой. Сонсголд дуудагдсан хүмүүсийг харвал, дандаа эрх баригч намын дарга, төрийн сайд нар байна. Нүүрсний сонсголын гол хүн Б.Ганхуяг гэдэг нөхрийг заавал оролцуулах ёстой. Тэр Монгол Улсын төсвөөс том мөнгөн дээр гарын үсэг зурж байсан. Тэр хүн ганцаараа идэж угаагүй нь тодорхой. Тэр хүнийг заавал нүүрсний сонсголд оролцуулах ёстой. Тэр хүн шүүхийн танхимаас “Хэн нь хулгай хийчихээд, намайг хориод гаргахгүй байгаа юм. Хэн нь тамгатай, засагтайгаа үлддэг” гэж орилоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж