Засгийн газар дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассиоциацаас 110 сая ам.долларын зээл авч буй юм. Энэхүү зээлийг улсын чанартай автозам болон гүүрүүдийг засварлахад зарцуулна. Үүнээс гадна дээрх зээлийг эмэгтэй малчдын флатформд оролцох цахим хэрэгсэл ур чадварыг мэдлэгээр дэмжихэд зориулж зарцуулах аж.
УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор дээрх зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх шатанд “Эмэгтэй малчдыг флатформ сургалтад хамруулах” гэсэн эл төслийг дэмжих боломжгүйгээ илэрхийлж, Сангийн яамныхныг Дэлхийн банкныхантай зөвшилцөж, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах талаар асуудлыг шийдвэрлэ гэсэн ч чадаагүй байна. Сангийн яамны Хөрөнгийн удирдлагын хэлтсийн даргын тайлбарлаж байгаагаар Дэлхийн банктай эл асуудлаар ярилцахад “Дэлхийн банкнаас хүйсийн тэгш оролцоог хангах нь зээлдэгч байгууллагын өөрийн дүрэмд байдаг учраас эмэгтэй малчдыг флатформд оролцох цахим хэрэгсэл ур чадварыг мэдлэгээр дэмжих хүрээнд зайлшгүй оруулахаас аргагүй" гэжээ.
Иймээс дээрх зээлийн хэлэлцээрийн хүрээнд энэхүү нэн шаардлагатай биш төсөл дэмжигдэж байна.
Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.долларын зээл нь жилийн баталгаат овернайт хүүгийн түвшин дээр 1.30 хувийн нэмэгдэл бүхий хувьсах хүүтэй, таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бол 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй.
Олон улсын хөгжлийн ассиоциацаас олгох 7.3 сая ам.долларын зээлжих тусгай эрх /10 сая орчим ам.доллар/ нь жилийн хоёр хувийн тогтмол хүүтэй, таван жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийх нөхцөлтэй юм. Төсөл хэрэгжих хугацааг 2023-2026 он гэж тооцжээ.
Г.ХОРОЛ
зочин 2023-12-14 202.131.227.179
Энэ эмэгтэй гишүүд үнээгээ саахгүй,цагаан идээгээ борлуулахгүй нөхрөөсөө салахгүй мотоцикл, порторын кавинаас салахгүй малчин эмэгтэйчүүдийг буруу дэмжээд эдийн засаг улс орноо суйтгээд хэрэггүй байх шүү Өөрсдөө ………….
Бодит түүх 2023-12-14 59.153.85.132
Энэ малнууд нь намын сэвэгчид гэдгийг бид хэзээ ойлгох бол