Хойд Солонгосын эдийн засгийн өндөр албан тушаалтнууд Лхагва гаригт нийслэл Пёньян хотноо Оросын албаныхныг хүлээн авч уулзжээ. Хоёр улсын харилцаатай холбоотой болгоомжлол улам бүр нэмэгдэж буй үед энэхүү уулзалт боллоо. Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Орос руу ажиллах хүчний экспортоо өргөжүүлэхийг оролдож буй.
Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Юн Жон Хо тэргүүтэй албаныхан Оросын Алс Дорнод дахь Приморе мужийн захирагч Олег Кожемяко нарын төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ. Чухам ямар хамтын ажиллагаа болохыг мэдээлэлд нарийн дурдаагүй байна. Олег Кожемяко уг айлчлалын өмнө хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцана гэж найдаж байгаагаа илэрхийлж байв.
Олег Кожемякогийн айлчлал хоёр улсын ашиг сонирхлыг нэгтгэж байгааг онцолж байна.
Хойд Солонгосоос ОХУ-д сүүлийн саруудад их бууны сум болон бусад зэвсгийг нийлүүлсэн гэж АНУ болон Өмнөд Солонгос буруутгасан. Гэсэн хэдий ч Хойд Солонгос, ОХУ хэн хэн нь үүнийг үгүйсгэсэн юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ