Хууль бусаар их хэмжээний ан хийсэн иргэдийг шүүнэ

Хууль бусаар их хэмжээний ан хийсэн иргэдийг шүүнэ

Хууль бусаар их хэмжээний ан хийсэн иргэдийг шүүнэ

Олон тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан иргэдэд хөнгөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг прокурорын эсэргүүцлээр хүчингүй болгожээ. Тодруулбал, Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны хар сүүлт зээр, мөн аймагт агнахыг хориглосон гурван тооны хярсыг зөвшөөрөлгүйгээр агнаж тээвэрлэсэн, түүхий эдийг хадгалсан” дөрвөн иргэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон байгаль экологид учруулсан хохирлыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Тэгвэл прокуророос шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, байгаль экологид учруулсан хохирол, хор уршигт тохироогүй, хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг хянаад дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Хяналтын шатны шүүхийн 2023.12.13-ны өдрийн хуралдаанаас хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон байна.

Монгол Улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хориглосон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор тус тус "Ховор" амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан данс”-д тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 202.9.46.252

Хатуу шийтгэ

Avatar

Dd 2023-12-14 202.21.107.126

Nergui geech mini ee. Mal amitniig tolgoigoor tooldog Mahiig kilogram are,toonnoor hemjdeg Dundjaar 6 uhriin mah 1 ton bolno50 zeeliin mah 1 tonn bolno.Monoliin nutag deer buh hyarsiig agnaad ch 3 tonn hurehgui Zeer, hears gej yamar amitan baidgiig medehgui hun mend meltiij amid arzaij yavah ch gej dee

Avatar

Багаа 2023-12-14 202.126.90.101

шоронд сайн хатаагаад өгөө звүүн хулгайчуудыг

Avatar

Батаа 2023-12-14 66.181.184.237

3 хан сая хүнд ганцхан еранхийлөгч л байхад л хангалттай баймаар юм. Одоо 126 хүн идэж уугаад эхлэхээр тартагтаа тулнаа яанаа….Тэрбум хүнтэй Хятад орос Америкийг 1 хүн удирдаад болоод л байх юм. УИХ гишүүн гэхээр мөнгө иддэг хадны мангаа , улс орон хамаг юмаа зарж түйвээдэг хүн гэж төсөөлөгдөх болж

Avatar

Зочин 2023-12-14 66.181.184.137

Прокурорууд нүүрс, хөгжлийн банк, ЖДҮ дээрээ л ийм зан гаргаач.

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.252

Сэтгүүлчид зөв бичгийн дүрэмдээ анхаараач ээ. 15 тооны биш. 15 тонн зээр, 3 тооны биш 3 тонн хярс байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-12-14 174.194.193.157

3 тонн хярс хэдэн тооны байх вэ?

Avatar

Ард 2023-12-14 202.9.46.135

Зөв байна харин нам дагасан цүнх бөгчин пялдаг авилгач хулгаачууд ждү банк богд уул тэрэлж нүүрс бүүр иргэдиин унааг хүртэл хуучнаар сольж ашиг олдог нүгэл хүзрүүдэд хатуу ял өгдөг болж шинэ үе эхлэхгүй бол ээлжлээд тоноод байвал монгол өрөнд орж баян ядуугиин туйлдл хүрэр байрдааа хөгжилтэй улс оронууд хатуул ялтайшүүдэээ монголын хөгжлиин хулгаачдааа

Avatar

gyilagchni; 2023-12-14 216.38.195.74

ychryylsan xoxirolf

Avatar

Нэргүй 2023-12-14 202.179.24.168

Давхар оршин байгаа газраасаа 10 км ээс хол гарах дохиолдолд заавал мэдүүлж байх хэрэгтэй

Avatar

XTsdskin 2023-12-14 216.38.195.74

xytsvaagayxn

Avatar

gy 2023-12-14 216.38.195.74

U

Avatar

Иргэн 2023-12-14 66.181.161.67

Ждү хбанк бс зээл нүүрсээ яг энэ зээр шиг үтэр түргэн шийдээч ээ бүгдийг нь өнөрөө шиг барьж хориоч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж