Украины Kyivstar" компани кибер халдлагад өртөв

Украины Kyivstar" компани кибер халдлагад өртөв

Украины Kyivstar" компани кибер халдлагад өртөв

Украины "Kyivstar" компани томоохон хэмжээний кибер халдлагад өртсөнөөр тус улс харилцаа холбоо хязгаарлагдмал хоёр хонож байна. "Kyivstar" нь гар утас болон интернетийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том компани юм. Украины нийт хүн амын тал илүү хувь буюу 25 сая гаруй хүн "Kyivstar"-аас үйлчилгээ авдаг. 

Энэ удаагийн халдлага нь иргэний харилцаа холбооны салбарт хийсэн түүхэн дэх хамгийн том кибер халдлагын нэг. Мөн Орос, Украины дайны хамгийн нөлөө бүхий халдлагуудын нэг болж байна. 

Халдлага Мягмар гаригт болсон бөгөөд Лхагва гаригаас үйлчилгээгээ тодорхой хэмжээгээр сэргэж эхэлжээ. Дэлхийн интернетийн холболтыг хянадаг "Kentik" компаниас мэдэгдсэнээр "Kyivstar"-ын сүлжээ ердийн үеийн түвшиндээ хүрэхгүй байгаа аж.

Сүлжээ тасалдсанаар украинчууд харилцаа холбоогүй болоод зогсохгүй өөр олон чухал үйлчилгээ хаагдсан. Тухайлбал, олон хотод агаарын дохиоллын систем доголдож, нөөц дохиолол ашиглахаас өөр аргагүйд хүрснийг Бүс нутгийн цэргийн удирдлагын дарга Руслан Кравченко хэллээ. Түүнчлэн Украины хамгийн том банк болох ПриватБанкны АТМ, терминалууд ажиллахгүй болжээ. Гудамжны ухаалаг гэрэл ашигладаг Львов хотод интернет тасарснаар гэрлийг гараар салгах шаардлагатай болсон байна. 

"Sandworm" гэх хакерын бүлэглэл "Kyivstar"-ын халдлагын хариуцлагыг хүлээжээ. Украины эрх баригчид энэхүү халдлагын ард Оросын цэргийн тагнуулын агентлаг байгаа гэж үзэж байна. Украины дэд бүтцэд сүүлийн 10 жилд хийсэн хамгийн хор хөнөөлтэй халдлагуудыг “Sandworm” үйлдсэн гэж үздэг. 

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэрэнпунцаг 2023-12-14 91.141.43.185

Цэрэгт охидууд очоод л үхнэ.!!!

Avatar

202.21.108.20 гэх Тэнэг юм уншдаггүй нөхөрт...магадгүй Хятад хүн байх 2023-12-14 43.228.130.188

эхлээд жаахан түүх унш дараа нь наад тэнэг үлгэрээ бич нусгай минь

улаан ОХУ-ын тусламжтайгаар хятад цагаантангаас салсан, японтой тулсан, НҮБ-д тусгаар улс болж элсэж бүртгүүлэхэд оросын дэмжлэгээр явсан, энэ үед хятад манайхыг НҮБ-д оруулахгүй гэж нэлээн юм болсон мэдэхүү…75 оны үед Хятадууд манай руу өнгөлзөж эхлэхэд Оросын цэрэг орж ирээд Монголын цэрэг хамтдаа урагшаа хил гарч дайрч байсан, ингээд хятадаас хамгаалж Оросын цэргийн ангиуд манайд байсан мэдэх үү ….түүхээ мэдэх ёстой ш

Avatar

Нэргүй 2023-12-14 15.235.164.232

шаагаад бай ороzоо газар нутгаа авая

Avatar

Нэргүй 2023-12-14 202.21.108.20

Оросыг газрын хөрстэй нь тэгшил. Орос мөхөх нь Монголд хамгийн их ашигтай. Орос хятадтай нийлж манайхыг бүхий л цагийн турш хорлож байсан. Орос нь манайхыг хятадаас хамгаалж байсан тийм түүх ог байхгүй. Үзээд өгье гэсэн ч байхгүй. Иймээс орос мөхвөл бид хожино.

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.106

эхлээд жаахан түүх унш дараа нь наад тэнэг үлгэрээ бич нусгай минь

Avatar

Нэргүй 2023-12-14 47.227.179.89

энэ олон залуучууд ингэж Шоппинг хийж байхаар эх орноо хамгаалж дайнд явах хэрэгтэй ш тээ!!!

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.106

чи очоод байлдаач өмдөндөө б**х биз- юугаач мэдэхгүй бөөс"

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.181.118

Ээдээ,,,,энэ оросууд,,,мөн ч ханилгаагүй народ юмдаа,,,

Avatar

Нэргүй 2023-12-14 202.179.24.168

Эргүүлээд оросруу халдлага хий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж