"Тесла"-ийн машинуудын автомат жолоодлогын системд доголдол гарсан тул АНУ-д борлуулсан бараг бүх машинаа эргүүлэн татахаар болжээ. Автомат жолоодлогын систем ашиглах үед гарсан хэд хэдэн ослыг Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын агентлаг хоёр жилийн турш мөрдөн шалгасан байна. Эдгээр ослын зарим нь үхлийн аюултай байжээ. Шалгалтын дараа "Тесла" компани хоёр сая машинаа эргүүлэн татах болов.
Эргүүлэн татах загварууд нь 2012 оны аравдугаар сарын 5-наас энэ оны арванхоёрдугаар сарын 7-ны хооронд үйлдвэрлэсэн Y, S, 3, X загварууд юм.
"Тесла" компани Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын агентлагийн дүн шинжилгээтэй санал нийлэхгүй байна гэжээ. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагааг шийдвэрлэхийн тулд эргүүлэн татахыг зөвшөөрсөн байна.
Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын агентлаг 2016 оноос хойш гарсан "Тесла"-ийн 35 ослыг мөрдөн шалгасан. Шалгалтын дүнгээр дор хаяж 17 хүн амиа алдсан нь тодорхой болжээ.
Эх сурвалж: EURO NEWS