Украины дайнд татагдан орох вий гэж Гүрж болгоомжилж байна

Украины дайнд татагдан орох вий гэж Гүрж болгоомжилж байна

Украины дайнд татагдан орох вий гэж Гүрж болгоомжилж байна

Орос, Украины дайн 22 дахь сардаа үргэлжилж буй энэ үед Гүрж улс тулаанд татагдан орох вий гэж болгоомжилж байна. Учир нь Гүржийн нутаг дэвсгэр болох Абхазад ОХУ тэнгисийн цэргийн бааз байгуулж байгаа тухай хэвлэлд мэдээлэх болсон. Тодруулбал, Абхазын салан тусгаарлагчдын удирдагч Аслан Бжаниа аравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, Очамчирэ мужид тэнгисийн цэргийн байнгын бааз байгуулах гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгджээ. 

"Энэ бүхэн Орос, Абхаз хоёрын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Энэ төрлийн хамтын ажиллагаа цаашид ч үргэлжлэх болно. Надад бас ярьж болохгүй зүйлс бий" гэж Аслан Бжаниа тухайн үед хэлж байв.

Хиймэл дагуулын зургаас харахад тус шинэ баазад 13 мянган тонн хүртэлх жинтэй хөлөг онгоц байрлуулах боломжтой аж. 2022 оны хоёрдугаар сараас хойш боомтод гүнзгий ухалт хийж эхэлсэн тул ачааны хөлөг онгоц байрлуулах боломжтой гэж дүгнэжээ. Мөн байршлын хувьд Хар тэнгис дэх Гүржийн өөрийн төлөвлөж буй баазаас холгүй оршино. Бааз бүрэн ашиглалтад орох хүртэл дор хаяж гурван жил шаардлагатай.

Оросууд Очамчирэ боомтыг аюулгүй боомт болгон ашиглах боломжтой гэж Украин үзэж байна. Хэрэв ОХУ Очамчирэг ашиглан Украин руу довтолбол Гүрж дайнд оролцогч тал болох юм.

Харин Гүржийн барьж буй боомт нь Абхазтай хамгийн ойр Анаклиа хотод байрлана. Анаклиа төсөл нь Ази, Европыг холбосон ачаа хүргэлтийн хамгийн дөт зам болох юм. Энэхүү маршрутаар ачаа тээвэрлэснээр Оросыг хуурай замын суваг болгохоос зайлсхийж чадна. Харин ОХУ үүнийг АНУ-ын төсөл гэж эртнээс эсэргүүцсээр иржээ. АНУ-ын тэнгисийн цэргийн шумбагч онгоцууд тэнд буудаллах боломжтой гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. 

Гүржийн сөрөг хүчний парламентын гишүүд Абхазын бүс нутагт тэнгисийн цэргийн бааз байгуулах төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Сөрөг хүчнийхэн "Очамчирэ боомтод Оросын тэнгисийн цэргийн байнгын баазыг нээж байгаа нь Гүржийн эзлэгдсэн бүс нутгийг өөртөө нэгтгэх зорилготой үйлдэл. Оросын эзлэн түрэмгийлэл, цэрэгжүүлэлт болон бусад үйлдлийг бид санал нэгтэйгээр буруушааж байна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 118.221.209.8

гүржийг алаад өгөөсэй сталины улсаас өшөө авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-14 118.221.209.8

оросыг тэжээж байгаа газ нефть алмаз бүгд сибирээс олборлодог . хайран манай нутаг. муу тэмбүү богд орос хятад 2т сибирь өвөр монголыг маань өгч бид нар хоосорч. сүүлийн 300 жил ёстой тэнэг урвагч нар монголыг удирдаж байна түй энэ их хурал засгийн газрыг алаад хаячихмаар уур хүрэхийн

Avatar

zov ch ee 2023-12-14 66.181.189.194

orosuud tend tengesiin baaz barij gvrj dehi amerikiin noloog barij abahgui bol amerikuud har tengesd oorsdiin baaztai bolj orosiin hajuud bas neg ayul bii bolgon doo. amerikuud har tengesd yugaa hiij tseregiin baazaa gvrjd barih geed bnaa..

Avatar

Зочин 2023-12-14 59.153.87.54

Дараагийн бай Гүрж, Казахстан тэгээд Монгол

Avatar

Зочин 2023-12-14 202.9.47.57

Сэтгэцийн эмчид үзүүл. Хэвийн биш байна шүү.

Avatar

ХЭХЭ 2023-12-14 103.212.117.245

одоо абхазыг авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-12-14 202.21.108.17

Тэгвэл Дундат Азийн улсууд христ шүтлэгт Гүрж улсыг хэдэн хэсэг хувааж авахын хүслэн болно.

Avatar

ХАХАХА 2023-12-14 103.212.117.245

тэнэг нэргүй

Avatar

Нэргүй 2023-12-14 15.235.164.232

узрайнаа яаая гэж байж юун гүрж. даахгүй нохой булуу хураанаа гэж

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Гүрж дайнд татагдан орвол Дундад Азийн станууд бас оро лцоод явчина даа ! Ингээд 91 онд задарсан ЗХУ-ын колон ийн систем бүхэлдээ дайны голомт болчвол яанаа ?!
Фашист Путлерийн улс төрийн бодлого ийм л хандлагатай байна доо !

Avatar

yugaa ch medehgui teneg hvn bnaa chi. 2023-12-14 66.181.189.194

kritos shashint gvrjiin tuluu dundad aziin musilman shashint ulsuuud orostoi muudaj baildah uu erguu garaa.. ted zovhon tvreg azerbaijeniig demjij armen gvrjiin esereg baidag yum daa. gvrjuud odoo orostoi muudah tutamd l horsh turk azerbaijenii noloond orj haraat bolj bna. 3.6 say hvntei gvrjd 83 say hvntei turk, 10 say hvntei azerbaijen ulsuud ali ert hamag biznes tusuld orj ireed bna. Batum hotiig bvr turkuud ezelij avaad bnaa..

Avatar

Нэргүй 2023-12-14 59.153.114.117

гялс тулалдаад амжсан удаа бий байх аа.. 6 хоногийн тулалдаанд Оросоос ч Гүржээс ч байхгүй цэргүүд амь үрэгдсэн. Энэ дайнд Батаа гэдэг Буриад залуу их алдаршсан. Гүржийн цувааны урд гар пулёмонтоо бариад зам чөлөөлөхгүй бол няц дайрна гэсэн сүрдүүлгийн хариуд – Иди нахуй – гэж хараагаад зогсч байхад нь зурагыг нь дарсан байсан. Хожим нь Бат цэргээс халагдсны дараа гадаад руу гарчихсан.

Avatar

Hudalch n**** be dee 2023-12-14 66.181.189.194

Ter tvvh chin hudalaa bolson orosiin kazak zaluugiin zurag bolson doo. svvlid haij olson doo. ehleed buriad geed baisan ch hudalaa bolson doo. deer gvrjiiin armi harin tend amerikiin zevsegteigee but tsohiulij duusan daa. orosuudiin hohirol harin ih baga shuu..

Avatar

зочин 2023-12-14 66.181.188.146

АНУ дурын бүс нутагт цэргийн бааз байгуулж болдог, Орос, Хятад хил залгаа улс оронд яагаад цэргийн бааз байгуулж болдоггүй юм бэ?

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Оросын цэргийн бааз мөн олон газар бийшүү дээ. Гол нь ингэж өрсөлдөж тэнэгтэж болдоггүй юм.

Avatar

ingej hudalaa medehgui baij buraad l.. 2023-12-14 66.181.189.194

orosiin tengesiin baaz zovhon sirid hoerhon baidag yum za. ene chin tengesiin tseregiin baaz za. harin delhiid amerikiin tseregiin 1000 baaz baidagiin ihenh ni tengesiin tseregiin baaz za. medej baij burj bai hoo..

Avatar

Нэргүй 2023-12-14 202.21.107.130

ГҮРЖ ОРОСЫН НЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ..УКРАЙН Ч ОРОСЫН НЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ ККК ЦАГААН БААВГАЙ ХЭРХЭХИЙГ ӨӨРӨӨ МЭД..

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.188.13

Монголын "ЦААСАН ФАШИСТ" минь чи мөн их хөөрч бнаа
Оросууд цаана чинь "Хурганы үс гуужив, Төлөгний үс төлжив, Өүлэний хөвгүүд өсөв" гээд хутгаа хурцлаад байгаа шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж