Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэнэ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцлээ.
Б.Махбал болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарч байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн зөрүүтэй шийдвэрийг хянан хэлэлцэхээр тогтов.
Холбоотой мэдээ