Монгол Улсын нүүрсний экспорт арванхоёр дугаар сарын 10-ны байдлаар 64,7 сая тонн байгаагаас уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 1.7 тэрбум ам.долларын 11.7 сая тонн нүүрс арилжжээ. Үүний 8,4 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 1.8 сая тонныг “Тавантолгой” ХК, 1.5 сая тонныг “Энержи ресурс” ХХК, 140,8 мянган тонн “Хангад эксплорэйшн” ХХК арилжсан байна.
Төрин өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд нийт борлуулсан нүүрснийхээ 31, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК 81 хувийг тус тус биржээр дамжуулан арилжаалаад байгаа юм. Төмрийн хүдэр баяжмалыг 2023 оны есдүгээр сараас арилжаалж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Монголросцветмет төрийн өмчит үйлдвэрийн газар нийт 46.6 сая ам.долларын 581.7 мянган тонн баяжмал арилжаалжээ. Цаашид төмөр болон жоншны экспортын арилжааг нэмэгдүүлэх үүднээс төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд биржээр арилжаалсан бүтээгдэхүүний тусгай гарцтай болох арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга дурдав.
Холбоотой мэдээ