11 аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

11 аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

11 аймгийн 40 сум цагаан зудын байдалтай байна

Зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Энэ нь өмнөх 10 хоногтой харьцуулахад зудын байдалтай сумдын тоо 10 сумаар нэмэгджээ.

Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Тэс, Давст, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс,Архангайн Цахир, Тариат, Өвөрхангайн Хужирт, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Хишиг-Өндөр, Хангал, Төвийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Алтанширээ, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр, Мөнххаанд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн.

Хаирин Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Сантмаргац, Баянхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Отгон, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Булганы Булган, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Цагааннуур, Хушаат, Орхон, Төвийн Өндөрширээт, Алтанбулаг, Лүн, Бүрэн, Аргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Баян-Овоо, Баян-Адрага, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Сүхбаатарын Онгон, Баруун-Урт, Дарьганга, Эрдэнэцагаан, Наран, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Гурванзагал, Булган, Матад сумдад  цагаанаар зудархуу байдалтай байна.

ЦУОШГ-ын арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна. Төвийн ихэнх, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул,  Хэнтий, Дорнодын зарим, Баян-Өлгий, Увс, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 5,1-10 см, бусад нутагт 1-5 см (3 дугаар зураг), хунгарлаж шуурсан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-14 85.233.56.132

Өвөл цас орно, цаг хүйтэрнэ гэдгийг малчид одоо болтол мэдэхгүй байсаар, өнөө нэгдлээс өвс тэжээл, тусламж шаарддаг сэтгэхүйнээсээ салахгүй юмаа. Түүнийг нь төр, засаг өөгшүүлээд байхаар улам даварч, зан намрын найр наадмаа л өргөжүүлээд байх юм. Малынхаа ашиг шимийг ч авахаа больсон. Зүгээр л өндөр үнээр зарчихдаг. Гурил, элсэн чихэр хольсон ааруулаа хүртэд тэнгэр тулсан үнээр зарж байгаа луйварчингууд болсон. Гаднаа 2-3 машин, мотоцикл уячихсан, жийпээр малаа эргүүлдэг баячуудыг эрхлүүлэхээ бо

Avatar

зочин 2023-12-14 66.181.166.196

Цагаан зуд л гээд байгаагаас яг үнэндээ бол хариуцлаггүйн зуд шүү, өвлийн бэлтгэл хийхгүй бол жаахан цас ороход л зуд, зуд гэж баахан тусламж, дэмжлэг авах санаатай л, аймаг сумд зудтай, зудын эрсдэлтэй гэсэн ангилалд орох гэж хөөрхөн лобби хийж бужигнуулж байгаа биз

Avatar

Нэргүй 2023-12-14 119.40.103.6

Зудын эрсдлийн зураг тавихгүй дээ. icc.mn сайтаас цасны бодит зураг авах боломжтой шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж