ОХУ: Жилээс жилд өсөх эрчим хүчний экспорт эрсдэлд оров

ОХУ: Жилээс жилд өсөх эрчим хүчний экспорт эрсдэлд оров

ОХУ: Жилээс жилд өсөх эрчим хүчний экспорт эрсдэлд оров

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон зургаан аймгийн цахилгааныг зайлшгүй шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг Эрчим хүчний яам өчигдөр /2023.12.13/ мэдээлсэн. Эрчим хүчний яамны мэдэгдлийн дараахан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдэл хийж “ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсон” гэлээ. 

ОХУ эрчим хүчний дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай. Өөрөөр хэлбэл, Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилан мэдэгдэх зохицуулалттайгаар сүүлийн 10-аад жил Монгол Улс цахилгаан импортолж байна.

Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан гэх мэдээллийг өгчээ. Иймд Монгол Улсад нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг Пүрэв гаригаас эхлэн 150 МВт-аар хязгаарлах болсон гэж амаар болон бичгээр мэдэгдсэн байна. Өмнө нь дээд хэмжээ нь 345 МВт хүртэл байжээ. 

Гэтэл ердөө сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 16-нд ОХУ-аас Монголд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлнэ гэж Тасс агентлаг мэдээлж байв. Тус улсын Шадар сайд сайд Виктория Абрамченко Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа сэтгүүлчдэд ийн мэдээлсэн. 

Түүнчлэн ОХУ-аас Монгол, Хятад руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспорт жил бүр 19-20 хувиар өсөж, 5.2 тэрбум кВт.цаг болно гэж тус улсын Эрчим хүчний сайд Николай Шульгинов мэдэгджээ. 

ОХУ 2021 онд 1.31 тэрбум ам.долларын цахилгаан эрчим хүчийг гадаадын орнуудад экспортолсноор дэлхийн 17 дахь том экспортлогч болсон. Мөн оны Оросын экспортын нийт бүтээгдэхүүнийг мөнгөн дүнгээр нь жагсаахад 37 дугаарт цахилгаан эрчим хүч оржээ. Оросын цахилгаан эрчим хүчний хамгийн том импортлогч нь Финланд юм. Түүний араас Хятад, Латви, Литва, Казахстан улсууд оржээ. 

Харин Хятад, Монгол руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний эксортын тухайд энэ жил 2022 оны түвшингээ хадгалах эсвэл бага зэрэг өснө гэж найдаж буйгаа Эрчим хүчний дэд сайд Павел Сниккарс гуравдугаар сард мэдэгдсэн юм. Төлөвлөгөө ёсоор бол 2029 он хүртэл Оросоос Монгол руу жил бүр 700 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх учиртай аж. 

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ

Орос бол Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дэлхийн дөрөв дэх том цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч юм. 2020 онд Орос улс 1085 ТВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, 20 ТВт/цаг цахилгаан эрчим хүч экспортолжээ. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг чулуужсан түлш, 20 хувийг усан цахилгаан станц, 20 хувийг цөмийн реакторууд үйлдвэрлэдэг. Эрчим хүч нь Оросын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл энэ нь аж үйлдвэр, хөдөө аж ахуй, худалдаа, засгийн газар гээд системийн бусад бүх элементийг удирддаг аж. Эрчим хүч, тэр дундаа газрын тос, байгалийн хий нь Оросын эдийн засгийн хамгийн чухал экспорт, валютын эх үүсвэр. 

Энд онцлууштай нь, Орос өөрөө ч бас эрчим хүчний хамгийн их хамааралтай орнуудын нэг. ОХУ-ын эрчим хүчний хэт их хэрэглээ нь ЗХУ-ын тогтолцооноос үүдэлтэй. ЗХУ-ын үед эрчим хүчний үнийг дэлхийн зах зээлийн үнээс хавьгүй доогуур зохиомлоор үнэлж, улмаар татаас өгдөг байв. Мөн үед үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нөөцийн ашиглалтыг үл тоомсорлож, хэмнэлтийн арга хэмжээ авахаас татгалзсан. 1980-аад он хүртэл ЗХУ-д байгалийн баялаг арвин байсан тул энэ бодлого нь харьцангуй удаан оршин тогтножээ. 

Гэвч ЗХУ-ын сүүлийн хэдэн арван жилд буюу шилжилтийн үед асуудал хурцдаж эхэлсэн. 1991 оноос хойш бүх төрлийн түлш, эрчим хүчний үйлдвэрлэл буурсан нь эдийн засгийн ерөнхий хямралын үед эрчим хүчний эрэлт хэрэгцээ огцом буурсантай холбоотой. 1980-аад онд байгалийн хийн томоохон ордуудыг ашигласнаар эрчим хүч, түлшний үйлдвэрлэлийн бүтэц эрс өөрчлөгдөж эхэлсэн. 1990-ээд оны дундуур байгалийн хий нь Оросын эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг эзэлж байв. Энэ хувь ойрын хэдэн 10 жилд улам л нэмэгдэх төлөвтэй байна. 

Экспорт, ялангуяа байгалийн хий, газрын тос нь Оросын эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг эзэлж байна. Тэгвэл энэ хувь хэмжээ хэсэгтээ тогтвортой байх төлөвтэй байна. 

Оросын цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем нь 72 бүс нутгийн цахилгаан түгээх компаниар дамжуулан тус улсын цахилгаан станцуудыг ажиллуулдаг. Эрчим хүчний систем нь дулаан үйлдвэрлэх 600 систем, 100 гаруй усан цахилгаан станц, есөн атомын станцаас бүрдэнэ.

Хамгийн том усан цахилгаан станцууд нь Волга, Кама, Обь, Енисей, Ангара голууд дээр байрладаг. Дулааны болон усан цахилгаан станцууд нь түлш, усны нөөцийн улмаас Сибирьт байрладаг.

Оросын цахилгаан эрчим хүчний хэрэглээг дараах байдлаар ангилдаг. Аж үйлдвэрт 61 хувь, орон сууцанд 11 хувь, үйлчилгээний салбарт 11 хувь, тээвэрлэлтэд есөн хувь, хөдөө аж ахуйд найман хувийг тус тус цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Д.Балданжуугар 2023-12-14 218.100.84.14

ОРос хятад хоёроос 1КВт цаг хэдэн төгрөгөөр худалдаж авч байгаа юм бол

Avatar

Нэргүй 2023-12-14 43.242.242.247

Бүх нөөц нь төрөл төрлөөрөө байхад цахилгаанаа дотооддоо үйлдвэрлээд, өөрсдийгөө хангачихаж чадахгүй арчаагүй байна даа. Эрчим хүчний төслийг зогсоодог, иргэний хөдөлгөөн нэртэй хуцдаг халтаруудыг тагнуулаас шалгах хэрэгтэй. Хаанаас ямар мөнгө санхүүжилт авчихаад боргоод байдаг юм. Монголыг эрчим хүчний хараат байлгах нь хэний ашиг сонирхол юм!

Avatar

Баасанлхүндэв 2023-12-14 91.141.43.185

Кап…. нийгэм сонгосон бол одоо яая гэхэв.ОУВС санд нэгдсэн бол ямар ч авралгүй.Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн.Ямар аврал бхгүй дампуураад бүгд гадагшаа гарч боолын ажил хийх байх.!!

Avatar

Монгол хүн 2023-12-14 202.21.107.29

Хашааны нохойны үүрэндтень оруулаад халааж хөдөөний малан пиздануудыг хотоос хөөж гаргахгүй сөнө дөө сөнөнө эргүү үхэр монголчуупд. Ардчиллаас даруйхан татгалзаж үхэж далд рсон ардчиллыг ардчилсан намтай н ь булшилж социализмаас тав дахин хатуу шаардлагатай, ажилгүй хулгачуудад ээлгүй, улсад ажил хийдэг иргэддээ ээлтэй нийгэм бий болгох хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-12-14 188.162.254.71

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!

Avatar

зочин 2023-12-14 202.126.90.146

Хоёр хөршийг үзэн ядаж, харааж зүхэж, гүтгэж доромжилж байгаа этгээдүүдийн цаад санаа нь манай харилцаа холбоог тасалж монгол орныг устгах оролдлого.

Avatar

Зочин 2023-12-14 202.21.100.210

Чингис бондоор ядаж 2 цахилгаан станц барьсан бол экспорт хийгээд сууж байх байсан байна даа. Яг танк шиг боломжоо алдсан байна.

Avatar

Нэргүй 2023-12-14 37.167.33.176

Адгийн хөрш

Avatar

Нэргүй 2023-12-14 37.167.33.176

Хүний юм бол хүний л юм.Өөрсдөө бие даахгүй бол сүйрнэ шүү.

Avatar

Бат 2023-12-14 139.5.216.230

одоо түлш эрчим хүчний хувьд оросоос хамааралтай байдалаа багасгахын тулд Хятад, Оросоос авдаг 50 :50 болгох хэрэгтэй. Үнийг чөлөөл өрсөлдөөн бий болго. Түлш шатахууныүнийг яаралттай чөлөөл. Энэ Төвдийн тайрдас, Оросын хүргэнийг далд хийх хүн монголд байна уу. ЕК, ЕС эхлээд цөмөөрөө бөлдөгдүүлсэн юм уу.

Avatar

зочин 2023-12-14 66.181.160.117

Оросууд биднийг санаатай боогоод байгаа ч юм байхгүй байх өө. Цахилгаанчин залуучууд нь бүгд Украйнд мөнгө хийх гэж очоод үхэж дуусч байгаа биз…….
Манайх харин эрчим хүчнийхээ үнийг чөлөөлөөд хэн дуртай нь эрхэлж болдог бизнэс болгочихвол хувийнхан дорнь л босгоод ирнэ дээ

Avatar

Нэргүй 2023-12-14 139.5.219.122

Хятад бол монголыг шууд эзлэхгүй түүхээрээ болгоомжтой улс харин орос эзлээд тусгаар тогтнол нь устсан үед бол худалдаж авна.Энэ санааг Каспаров хэлж байсан, Жириновский бас хэлж л байсан.Одоо Оросууд Украйныг барахгүй бодохоор ичсэн хүн хүн а**а гэдэг шиг Монголыг эзэлж ялалт байгуулах мөрөөдөл бол байгаа

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.116.70

Каспараов америкад амьдардаг. Жириновский тэгж хэлээгүй дээ.

Avatar

зочин 2023-12-14 66.181.160.117

Одоо цагт хэнч , хэнийч газар нутгийг эзлэхгүйэээ… Наад дундад зууныхаа сэтгэлгээнээсээ салаачэээээ ….
Оросууд ч Украйныг эзлэх гэсэн юм байхгүй… Ердөө л Киевийн дэглэмийг нь өөрчлөөд, сайн гэгч нь хашраагаад л гарнаа гэсэн бодолтойгоор эхэлсэн ..Гэвч байдал буруугаар эрэгчихлээл дэ

Avatar

Зочин 2023-12-14 59.153.112.68

Шарны хадны баагий аягүй цэцэрхэж байна аа…

Avatar

Нэргүй 2023-12-14 202.21.107.29

золбин нохол ШИГ МАЛАН ИРГЭДТЭЙ, ЯМАР Ч ҮРЖИЛ ШИМГҮЙ ИЙМ ХӨСРИЙ ОРНЫГ ОРОСУУД ТООЖ ЭЗЭЛЛЭ ЮУ?. хӨЛДҮҮ ТАМЫН п***а ШИГ ОРНООР ТЭД ҮХСЭН БАМЛДУУШАА ХИЙХ ЮМ БЭ? МАЛАА?

Avatar

уншигч 2023-12-14 66.181.169.116

хамаг юмаараа хараат байх ажлыг 30жил төр барьж тоглосон балиарууд хийсэн шүү хоноцын сэтгэлтэй юмнууд. монгол э****з нийлсэн бузрууд улс орныг самарч дуусгаж байгаа шүү сонгууль хийх ч утгагүй болсон

Avatar

Зочин 2023-12-14 59.153.112.68

МАН-ын 70+33 жилийн бүтээл шүү. Андуурах хэрэггүй…

Avatar

Нэргүй 2023-12-14 202.70.38.18

Элчин, худалдааны төлөөлөгч, ДСНК эд нарынх нь цахилгааныг хязгаарла. Оросын бараа бүтээгдхүүнийг битгий худалдан ав

Avatar

үнэн 2023-12-14 202.126.89.249

Бид чадна хэрвээ улс төржихгүй хувийн хэвшлүүдээ дэмжээд явбал. Energy Resource нүүрсний уурхай дээрээ цахилгаан станц барьчихсан хярад руу эрчим хүч нийлүүлж байна.
Төр хутгалдаж хязгаарлаж хааж боохгүй Монголчуудыг, хувийн хэвшлүүдийг л чөлөөтэй ажлуулаад өг л дөө. МАК-ыг хар, Эм Си Эс ийг хар, Ачит Эхийг хар, дурдаад байвал зөндөөл юм манайхан хийж чадна гэдгээ харууллаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.117.194

ЯГ ҮНЭН!!!

Avatar

Zochin 2023-12-14 24.15.5.204

Oo.hoorhii.Orosuud.ihel.hetsuudej.baigaa.um.bnadaa.joohoon.erchim.hucheer.booj.baihiig.bodoh.ahul

Avatar

Нэргүй 2023-12-14 103.212.117.194

Монгол Улс эрчим хүчээр ОХУ-аас бүрэн хараат шүү гэдгийг сануулахын тулд оросууд үе үе "крантаа" хааж, нээж биднийгээ айлгадаг аргатай!!! МУ эрчим хүчээ өөрөө үйлдвэрлэдэг болох гэсэн бүхий л оролдлогыг хөлсний агентуудараа эсэргүүцүүлж, гүжирдүүлэн гутаалгаж, гацаалгаж чаддаг!!! Тэр урвагчдыг нь манай Тагнуулын алба илрүүлж чаддаггүй, эсвэл хүсдэггүй юм уу??

Avatar

Нэргүй 2023-12-14 203.23.49.69

д

Avatar

Нэргүй 2023-12-14 203.23.49.69

Бид Оросын хүчинд тусгаар тогтносон л гэх ойлголт түгээмэл байх юм ..Юм уншаад анализ хийж чадахгүй хуучны пропагандад итгэдэг хүмүүс их байх юм даа..Бидний өвөг дээдэс Сүхбаатар Чойбалсан Цэдэнбал өөрсдийнхөө амиар ард түмнийхээ цусаар л энэ тусгаар тогнолыг олсон ш дээ Ядуу буурай бид чинь дээрэлхүүлж өөрсдийгөө буудаж тэдний талыг баримталж байж энэ тусгаар улсыг бий болгосон Оросууд хэзээ ч Монголчуудыг хайрлаж хүндэлдэгүйг мэдмээр юм даа

Avatar

Нэргүй 2023-12-14 59.153.112.68

Хэлээд яах вэ ? Гэхдээ Сүхбаатар, Чойбалсан тэр ч байтугай БНМАУ-ын түүх чинь бүхэлдээ Оросуудын бичиж өгсөн зохиол шүү дээ. Ер нь МАН-д үнэн маш ховор шүү…

Avatar

Нэргүй 2023-12-14 43.242.242.59

Атомын цахилгаан станц бол бидний аврал юм. Тэгэж байж бид Оросын хараат байдлаас гарна.Яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай байна. Зоригтой хөдөл

Avatar

Нэргүй 2023-12-14 66.181.184.55

атомын станцын түлш хаанаас яаж авах уу?

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.198

Дорноговийн Улаанбадрахад байж л байна

Avatar

Нэргүй 2023-12-14 203.17.23.177

ОРОСОО ШҮТДЭГ ООРКУУД БОЛ ОРОСООС Л ХАМААРАЛТАЙ БАЙХ ДУР СОНИРХОЛТОЙ ЮМ ШИГ БАЙГАА. ЭРГҮҮ ООРКУУД

Avatar

Нэргүй 2023-12-14 202.21.108.21

Цахилгаанаа таслуулаад ч хамаагүй атомын цахилгаан станцтай болж’ цахилгаан машинтай болцгооё

Avatar

Зочин 2023-12-14 66.181.180.132

Манайхны ухамсаргүй тэнэг хүмүүс хөрш орсуудаа хачин муухайгаар муулж, доромжлох юм. Энэ чинь гай тарьж байна шүү дээ. Ядаж сайн хэлдэггүй юм аа гэхэд битгий муул. Монгол Улс Оросын хүчинд улс шиг улс болсон юм шүү. Бүү март.

Avatar

Нэргүй 2023-12-14 202.9.40.97

Ах минь, бид л харин Оросыг улс шиг улс болгож өгсөн юм. 800 жилийн өмнө ОХУ, ЗСБНХУ байтугай Оросын эзэнт гүрэн ч байгаагүй юм шүү. 240 жил Алтан ордны улс Оросын суурийг тавьж өгснийг Оросын эзэнт гүрэн залгамжилсан юм. Нэг их өртэй, өглөгтэй гэж бодож ярихаа боль. 1990 оноос хойш аль аль улс нь зам мөрөө хөөсөн, харин ч манайхыг жижиг буурайгаар нь дээрэлхэж нефтээ 2 дахин, эрчим хүчээ 4 дахин өндөр үнээр нийлүүлж байна.

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.198

Хелсний агент троллын хажуугаар ийм зенегерсен коммунистууд ингэж хуцаад еерсдийнхее тусгаар байх боломжинд саад болоод байх юм

Avatar

Нэргүй 2023-12-14 47.227.179.89

муусайн Оросууд ёстой баларч байна даа.Бид бол ямарч байсан Укр, АНУ 2 тойгоо.ккк

Avatar

Нэргүй 2023-12-14 192.82.64.153

Франц АНУ гээд гүйгээд байвал Монгол амархан гэж сануулсан бусуу

Avatar

Нэргүй 2023-12-14 103.57.93.198

Байнга ингэж бусадтай харьцах эрх ч байхгvй сануулга авч амьдрах таалагдаад байдаг бегс долоогчид их байх юм. Монгол тусгаар тогтносон улс биз дээ

Avatar

Зочин 2023-12-14 202.126.89.160

Харин ээ. Заримдаа Эрээний захын барааны боол болсон юм шиг байдалтай байх юм. Эрээнээс сална гэхээр үндэсний үйлдвэрүүд монголчуудаа өндөр үнээр боож алаад байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж