Б.Лхагвасүрэн: Банкууд хувьцаагаа Токио, Хонконгийн бирж рүү гаргана

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Банкууд хувьцаагаа Токио, Хонконгийн бирж рүү гаргана

Б.Лхагвасүрэн: Банкууд хувьцаагаа Токио, Хонконгийн бирж рүү гаргана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.12.13/ хуралдаж, инфляцын нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийн талаарх төв банкны мэдээллийг сонслоо.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкуудын хувьцааны ханш унасан цаад шалтгаан юу байсныг судалсан эсэх талаар тодруулсан юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Банкуудын хувьцааны үнэ унасан шалтгааныг Монголбанкны зүгээс дараах шалтгаантай гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Монголын хөрөнгийн бирж жижигхэн. Дахиад хувьцааг нь авах хөрөнгө оруулагч гарч ирэхгүй байна. IPO хийхэд хоёр төрлийн хөрөнгө оруулагч орж ирж хувьцаа авдаг. Нэг нь удаан хугацаанд стратегийн хөрөнгө оруулагч болоод банкны хувь эзэмшил аваад явах, үнэ өссөн дүнгээр ашиг олдог.  Нэг хэсэг нь ороод дамлаад гараад явдаг. Гарч явж байгаа хувьцаа эзэмшигч үнээ буулгаад зараад явж байгаа.

Мөн нэг том шалтгаан нь таван том банк зэрэг шахам IPO хийсэн. Эхний банкны хувьцааг авчихаад зараад, дараагийн банкны хувьцаанд оруулна гэсэн хүнд хугацаа нь ойр байсан учраас түвэгтэй болж, түрүүлж хувьцаа гаргасан банкны хувьцааны ханш түлхүү унасан.

Өөр нэг шалтгаан нь Монголын хөрөнгийн бирж бага. 470 тэрбум төгрөгөөр хувьцаагаа босгоод таван банкны актив хөрөнгө нийт хөрөнгийн захын үнэлгээ болоод ороод ирэхээр хөрөнгийн зах өөрөө гурав дахин өссөн. Банкны IPO гарснаас хойш ийм том өсөлтүүд  нь зогсож эхэлсэн. Тэр утгаараа гадаадын хөрөнгийн бирж рүү давхар гарах нь зөв байх болов уу гэж ярьж, Хонконг, Токиогийн хөрөнгийн бирж рүү IPO гаргах ажил зохион байгуулах гэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж