Петровис, Шунхлай штс-ууд "ЕВРО-5" түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Петровис, Шунхлай штс-ууд "ЕВРО-5" түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ

Петровис, Шунхлай штс-ууд "ЕВРО-5" түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ

Улаанбаатар хотод Петровис, Шунхлайн шатахуун түгээх станцууд Евро-5 стандартай түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ. Евро-5 түлш нь байгаль орчинд ээлтэй, хорт утаа бага ялгаруулдгаараа онцлог. Өнөө өглөөний 09:00 цагаас тус хоёр компанийн шатахуун түгээх станцууд Евро-5 стандартай түлш олголт жигдэрлээ.

Мэргэжилтнүүд орчин үеийн автомашинуудад хийхийг санал болгодог стандартад нийцсэн түлшний хэрэглээгээ түлхүү хэрэглэдэг болбол агаарын чанарт эергээр нөлөөлж, автомашины эдэлгээнд сайн нөлөөтэйг нь онцолдог. Ялангуяа өвлийн улиралд хорт утаа бага ялгардаг нь гол давуу тал юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Гурав хоног дугаарлуулаад байсан шатахууны хангамж нийлүүлэлт маргааш гэхэд хэвийн болно" гэж мэдээлсэн. Ямартай ч нэр бүхий шатахууны олголт эргэн сэргэж хэвийн болсон гэх таатай мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж