Албаныхны мэдээллээр Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгдсэн. Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон хязгаарлахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.
Тодруулбал, ОХУ-ын эрчим хүчний экспортын "Интер РАО" компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг тус улсын эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьсан байна. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг "Интер РАО" компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлсэн байдаг.
Холбоотой мэдээ