300 мянган өрхийн цахилгаанд хязгаарлалт хийж болзошгүй!

Хуучирсан мэдээ: 2023.12.14-нд нийтлэгдсэн

300 мянган өрхийн цахилгаанд хязгаарлалт хийж болзошгүй!

300 мянган өрхийн цахилгаанд хязгаарлалт хийж болзошгүй!

Эрчим хүчний яамны ажлын хэсэг Орос улсад ажиллаж байгаа бөгөөд Б.Чойжилсүрэн сайд хойд хөршийн Эрчим хүчний сайд Николай Шульгиновд албан бичиг бичиж, Гадаад харилцааны яамнаас нот бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн. Цахилгаан эрчим хүчний зайлшгүй тохиолдолд хийх хязгаарлалттай холбоотойгоор хугацаа эцэслэсэн шийдвэр одоогоор гараагүй ч эхний ээлжид төвийн эрчим хүчний системээс цахилгаан авдаг зургаан аймаг, 150 сумын тогийг цагийн зохицуулалттай хязгаарлана гэсэн юм.

Хуулиар үүрэг хүлээсэн нийт 124 аж ахуй нэгж байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр эрчим хүчний хэмнэлт хийнэ гэсэн юм.

Төвийн бүсийн зургаан аймагт Төв, Дархан, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь зэрэг аймаг багтаж байгаа бөгөөд тогны хязгаарлалтыг зайлшгүй тохиолдолд эдгээр аймгийн нийт 150 суманд өдөрт 2-3 цагаар зааглана. Дархан-Уул аймаг нийт 11,3 мянган айл өрх, 1500 гаруй аж ахуй нэгжийг хангадаг.

Харин Төв аймгийн тухайд нийт 12 мянган хэрэглэгчид үйлчилдэг бөгөөд  6, 10 кВ-ын 97 фидер, 1152 дэд станцын нийт 1495 тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг байна.

Төвийн бусад аймгууд ч 10-аас дээш мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг байна. Тиймээс төвийн аймгуудад өдөр 2-3 цагийн хязгаарлалт хийх нь бодит хэмнэлт болох боломжтой гэж урьдчилсан байдлаар Эрчим Хүчний яамнаас тооцоолжээ.

Цахилгаан эрчим хүчний өртөг өнөөдрийн байдлаар нэг квт цаг тутамд 224 төгрөг байгаа. Хэрэглэгч нарт дунджаар 211-213 төгрөгөөр борлуулж байна. Ахуйн хэрэглэгчдийн хувьд нэг квт цахилгаан эрчим хүчийг 141-142 төгрөгөөр худалдан авч байгаа. Энэ нь бодит өртгөөс 58 хувиар доогуур түвшинд байгааг үе, үеийн сайд нар онцолдог.

ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ИМПОРТЛОГЧ НИЙГЭМЛЭГ НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ ХЯЗГААРЛАЛТЫГ МЭДЭГДЭХ ЗОХИЦУУЛАЛТТАЙ

ОХУ эрчим хүчний чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө мэдэгдэх гэрээний заалттай талаар Эрчим хүчний яамнаас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Оросын талаас цахилгаан нийлүүлэх цагийн хязгаараа урьдчилж мэдэгдэж, Диспетчерийн үндэсний төвд мэдээлж тохирдог зохицуулалттай сүүлийн 10-аад жилд цахилгаан импортолж байгаа. Хүндэрсэн нөхцөл байдалд хийх хязгаарлалт дээр хугацаа заагаагүй байна.

ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг болох "ВЕК" хувьцаат нийгэмлэгээс Диспетчерийн үндэсний төвд мэдээллийг арванхоёрдугаар сарын 12-нд ирүүлж, улмаар өнөөдрөөс хязгаарлалт руу шилжээд буй.

Үүнээс шалтгаалж, эхний ээлжид Эрчим хүчний тухай хуулиар үүрэг хүлээсэн нийт 124 аж ахуй нэгжид хэмнэлт хйинэ. Тэдгээр аж ахуй нэгж нийт хүчин чадал нь 99,7 МВт. Аж ахуй нэгж дээр эхний ээлжид оргил ачааллын үед хэрэглээгээ танана. Доорх зурган мэдээлэлд Диспетчерийн үндэсний төвийн хэрэглээний нөхцөл байдлыг харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
12
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж