С.Батдөлийн гомдлыг УДШ-ээр хэлэлцэхээр болжээ

С.Батдөлийн гомдлыг УДШ-ээр хэлэлцэхээр болжээ

С.Батдөлийн гомдлыг УДШ-ээр хэлэлцэхээр болжээ

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлийн гомдлыг Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэх эсэх хурал өнөөдөр /2023.12.13/ болж, хэлэлцэхээр болжээ. Түүний гомдлыг хэлэлцэх хурлын товыг удахгүй зарлах гэнэ. Түүний гэрээс нь олдсон долоон тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаснаар /2023.10.10/ түүний гомдлыг хэлэлцэж, 12 жилийн хорих ялаас нь хоёр жилийг хасч, 10 жил болж шийдвэрлэсэн байдаг.

С.Батдөлийн хахууль авах гэмт хэргээс нэг жил, мөнгө угаах гэмт хэргээс тус бүр нэг жилийн хорих ялыг хасч шийдвэрлэсэн байна. Харин бусад долоон шүүгдэгч нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч нар дунд түүний ах С.Баттулга гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д заасан заалтаар тус, тус буруутгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-12-13 59.153.113.230

ХЭДЭН ИХ НАЯДЫН, ХЭДЭН АРАВ, ЗУУН ТЭРБУМЫН МАН-ын ХУЛГАЙЧ НАР, ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭГСЭД, САЙД, ДАРГА НАР ЯЛГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АЖЛАА ХИЙСЭЭР, ХУЛГАЙГАА ХИЙСЭЭР ТАРВАЛЗАЖ БАЙХАД ЭНЭ 7-хон ТЭРБУМЫН АВИЛГАЧ БАРЬЦАХГҮЙ ЯАДГИЙМ.НОМДОЛ ГАРГАХ НЬ ТЭР ХҮНИЙ ЭРХ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2023-12-13 202.55.188.39

Энэ яасан ичдэггүй муу н**ш вэ? Албан тушаалаа ашиглан олон тэрбум авилгаар авч үйлдэл дээрээ баригдчихаад одоо ингээд л баын байн гомдоод ялаа хөнгөлүүлээд л байх уу.Яагаад энэ новшиын гомдлыг оыр ойрхон хэлэлцээд байдаг юм бол

Avatar

Иргэн 2023-12-13 103.140.10.222

Яг юунд гомдоод баыгаа хулгайч хүүр вэ энэ нөхөрийн гомдолыг шүүж байдаг яасан завтаы шүүх вэ цаана чинь өчнөөн энэн шиг хулгайч ял завшаад байна тэднийгээ шүүгээч

Avatar

Нэргүй 2023-12-13 202.126.89.235

хүний эрх байгаа болохоор л ингэж цаг үрж дахин дахин хэлэлцнж байгаа байх даа. Угтаа бол ямар ч утгагүй гомдол юм шүү дэн 10 жил ч гэсэн бай 11 жил ч гэсэн бай суугаад ирэхээр ямар ч ялгаагүй л хугацаа шүү дэ

Avatar

Зочин 2023-12-13 139.5.219.94

үргэлжлүүлж хулгай хийлгэсэн гүй гээд гомдоод бгаа юмуу ичих нүүргүй төрөгсөд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж