Их цасны улмаас Бээжингийн нислэгүүдийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Их цасны улмаас Бээжингийн нислэгүүдийг цуцлав

Их цасны улмаас Бээжингийн нислэгүүдийг цуцлав

Хятадын хойд нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байгааг эрх баригчид анхааруулсан тул Бээжингийн нислэгүүдийг цуцалж, сургуулиудыг хаав. "Capital" олон улсын нисэх буудлын нислэгүүдийн тал хувийг нь лхагва гаригт цуцалжээ. Зарим галт тэрэгний чиглэлийг мөн хязгаарласан байна.

Бээжин хотод энэ өвлийн анхны цас даваа гаригт оржээ. Их цас Хятадын нийслэлийг нэг шөнийн дотор бүрхэж, нутгийн хойд хэсгээр улам хүйтрэх төлөвтэй болсон. Даваа гаригт хур тунадасны хэмжээ дунджаар 5.8 мм хүрчээ. Фаншан дүүрэгт л гэхэд 10.2 мм хур тунадас орсон хамгийн их хэмжээгээр орсон тохиолдол болж байна. Энэ долоо хоногт агаарын хэм -20 хүрч, улам их цас орно гэж албаныхан мэдэгдлээ.

Энгийн үед Бээжингийн анхны цас арваннэгдүгээр сарын сүүлээс ороод хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Аль эсвэл бүр цас орохгүй байх нь ч бий. Гэтэл энэ жилийн хувьд долоохон хоногийн өмнө намрын уур амьсгалтай байснаа гэнэт хүйтэрчээ. Бээжинд 10 жил тохиогоогүй хамгийн дулаахан аравдугаар сар энэ жил тохиосон.

Бээжинд хамгийн сүүлд ингэтлээ хүйтэрсэн нь 2021 оны нэгдүгээр сарын 7 байв. Тухайн үед агаарын хэм -19.6 байжээ.

Түүхэндээ Бээжин хамгийн их хүйтэрсэн нь 1966 он. Тодруулбал, 1966 оны хоёрдугаар сарын 22-нд Бээжингийн агаарын хэм -27.4 хүрч байжээ.

Эх сурвалж: BLOOMBERG, THE PRINT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж