2024 онд эрчим хүчний төслийн хүрээнд 3 төсөл хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

2024 онд эрчим хүчний төслийн хүрээнд 3 төсөл хэрэгжүүлж байна

2024 онд эрчим хүчний төслийн хүрээнд 3 төсөл хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас зургаан бүлэг сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр зарласны тэргүүнд эрчим хүчний салбар багтсан. Төлөвлөгөөний дагуу богино хугацаанд чадлын дутагдлаас гарахаар бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрчим хүчний сэргэлтийн бодлогын хүрээнд 2021 онд Дулааны IV цахилгаан станцыг 46МВт-аар, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 35МВт-аар тус тус өргөтгөсөн. Мөн орон нутагт 2022-2023 онд сэргээгдэх эрчим хүчний 5 төсөл хэрэгжиж, нийт 41МВт-ын эх үүсвэр ашиглалтад оруулсан.

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын 80МВт-ын хүчин чадал бүхий төслийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажил бүрэн дуусч, туршилтын үйл ажиллагааг 2023 оны арваннэгдүгээр сарын 8-нд эхлүүлсэн. Туршилтын хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчний системд оргил ачааллын үед 40-70МВт чадал нийлүүлж байна.

Амгалангийн дулааны станц, зүүн бүсэд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд 2024 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орох юм. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок буюу 150МВт-ын эх үүсвэр энэ оны III улиралд багтан сүлжээнд залгагдана. Цаашид баруун бүсэд 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн, уул уурхай голчилсон өмнийн говьд 2024 онд багтан 300МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхүүлэхээр төлөвлөж байна. Зөвхөн 2024 онд сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд 3 төсөл хэрэгжиж, 27МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Өвлийн оргил ачааллын дундаж хэмжээ 1500МВт давах болсон. Сүүлийн жилүүдийн хэрэглээний өсөлт ч мөн 6-8 хувиар нэмэгдэж байгааг статистик үзүүлэлт харуулж байгаа юм. Дээр дурдсан эх үүсвэрүүд ашиглалтад орсноор эрчим хүчний дутагдлаас гарах төдийгүй нийлүүлэлтийг дотоодоос бүрэн хангах боломж үүсэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж