Жо Байден Хятадын удирдагчдын нэрийг хольж хутгав

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Жо Байден Хятадын удирдагчдын нэрийг хольж хутгав

Жо Байден Хятадын удирдагчдын нэрийг хольж хутгав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард эдийн засгийн бодлого танилцуулж үг хэлэх үеэрээ Хятадын удирдагчдын нэрийг хольж хутгажээ. Тодруулбал, тэр олон жилийн өмнө нас барсан Дэн Сяопиныг Ши Жиньпинтэй андуурч ярив.

"Америкийн ард түмний эсрэг бооцоо тавих нь хэзээ ч амжилттай бооцоо байгаагүй гэдгийг би Хималайд явахдаа Дэн Сяопинд хэлж байсан. Дэлхийн бүх л удирдагчид хэлж байсан" гэж Байден тухайн үед хэлсэн байна.

Гэхдээ Цагаан ордон сүүлд нь Байдены хэлсэн үгэнд засвар оруулж, Ши болгон сольжээ. Засвар орохоос өмнө цахим сүлжээний хэрэглэгчид хэдийнэ 81 настай Байдены үгийг өлгөн авч, шоолоод эхэлсэн байв. Тэдний бичсэн сэтгэгдлүүдээс түүвэрлэвэл, "Ерөнхийлөгчийн кампанит ажилд нь хор хохирол учрах вий гэж түүний ажилтнууд үхтлээ айж байгаа байх", "Байден, Дэн хоёрын хооронд бүхэл бүтэн үе бий биз дээ. Тэд яаж яваад Хималайд уулздаг юм" гэх мэт байжээ.

Хятадын удирдагч агсан Дэн Сяопин 1997 онд нас барсан. Тиймээс Байден одоогийн удирдагч Ши Жиньпиний талаар ярьсан байх учиртай аж. Гэхдээ Байден 1979 онд сенатч байхдаа Дэн Сяопинтай уулзаж байсан удаатай. Тэрбээр тухайн үед АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тоонд багтаж Хятадад айлчилж байв.

Ши Жиньпинтэй олон удаа уулзаж байснаа Байден мөн ярьсан. "Би Төвөдийн өндөрлөгт Ши Жиньпинтэй уулзаж байсан. Би түүнтэй хамт 27 мянга гаруй км зам туулсан. Бусад ямар ч удирдагчаас илүү олон удаа Ши Жиньпинтэй уулзаж, ярилцаж байлаа. Яагаад гэвэл бид дэд ерөнхийлөгч нар байхаасаа л бие биеэ мэднэ" гэж тэр ярьжээ.

Зөвхөн Хятадын удирдагчдаар тогтохгүй Өмнөд Солонгосын ерөнхийлөгчдийн нэрийг ч Байден хольж хутгасан байсныг Цагаан ордноос засч залруулсан байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж