Ираны дрон үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авчээ

Ираны дрон үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авчээ

Ираны дрон үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авчээ

Европын хууль тогтоогчид Украины эсрэг Оросын дайнд зориулсан нисгэгчгүй онгоцыг зохион бүтээх, үйлдвэрлэхэд оролцсон Ираны компаниудад хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээнд зургаан хувь хүн, таван компани багтаж байна.

Эдгээр нь Шакад Санат Асмари компанийн захирал Хади Захуриан, мөн компанийн дэд захирал Мохаммад Шахаб Ханиан, ахлах судлаач Эхсан Рахат Варносфадрани, Бахарестан Киш компанийн ТУЗ-ийн дарга Рахматолла Хейдари, Агаар сансрын аж үйлдвэрийн байгууллагын захирал Надер Хоон Сиаваш, Саад Сазех Фараз Шариф компанийн гүйцэтгэх захирал Эхсан Иманинежад нар юм. Тэднийг Ираны Батлан хамгаалах яам болон Исламын хувьсгалт гвардын корпусын нисгэгчгүй нисэх онгоцны хөтөлбөрт тусалсан гэж буруутгажээ. 

Европын зөвлөлийн 27 гишүүнтэй эсвэл даваа гаригт мэдэгдэл хийхдээ "Энэхүү 11 жагсаалт нь түрэмгий дайнд ОХУ-тай хамтарч ажилласан Ираныг шийтгэх арга хэмжээний эхний хэсэг" гэлээ.

Мөн АНУ Оростой холбоотой өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авсаар байна. Тухайлбал, Байдены засаг захиргаа мягмар гаригт Турк, Арабын нэгдсэн Эмират, Хятад, хоёр Солонгосын 250 гаруй хувь хүн, компанийг хориг арга хэмжээнээс зайлсхийж, Кремльд зэвсэг нийлүүлсэн гэх үндэслэлээр буруутгав. 

Эх сурвалж: UNITED PRESS INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-12-13 203.23.199.183

хориг хориг л гэнэ, чаддаг юм бол ЕХ дайн зарлах хэрэгтэй, даанч чадахгүй, манай АЛЛАХ АКБАРын үр садыг тэртээх тэнэг ану, нато гэх мэт хөгшин зөнөг европын үрс яаж ч чадахгүй

Avatar

Нэргүй 2023-12-13 37.170.94.178

Орос бол хөршүүддээ дээрэлхүй өөрсдөөсөө дээш гаргах хөгжүүлэх гар доороо блгаж дуртай цагтаа дарамтладаг дургүй адгийн хөрш.Задарч монголд эрх чөлөө ирнэ ээ.

Avatar

Иргэг 2023-12-13 66.181.161.251

одоо л авч байгаа юм уу Яргачин Путины хэмжигч лалын лалруудад

Avatar

Нэргүй 2023-12-13 202.126.90.115

Америк гэж энэ дэлхийд байх ёстой улс дэлхийн ядарсан зовсон болгон тийшээ дүрвэж амь гарч байна наад зах нь зуун мянган монголчууд Америкт сайн сайхан амьдарч байна оросруу ядаж мянган хүн дүрвэснүү дүрвэж очсон халимаг ууд хэдэн мянгаар нь амиа алдаж анх очсоноосоо хойш өсөөгүй буурсан байгаа шүү

Avatar

зочин 2023-12-13 202.126.90.62

Барууны харгис хүчин нацистүүдтэй эвсэн,ОХУ-ыг сүйрүүлж,дэлхийг бүхэлд нь өөрийн колони мэт болгох зорилготой.500 жилийн колончиллоо сэргээхийг хүсч байна.Бүсад орон үүнийг эсрэгүүцэн, тусгаар тогтнолоо эрхэмлэж байна.Оросууд барууны түрэмгийллээс эх орноо хамгаалж байна.Яаж ч оролдоод үүнийг давах хүч алга.ОХУ-ын батлан хамгаалах чадвар өссөөр. Зөвхөн дроныг сард 5000-ыг үйлдвэлэх болов.Немцийн барс танк,америкийн пуужин Украины дайнд нөлөөлж чадсангүй.F-16 oнгоцыг устгах боломжтойг мэдэгдэв

Avatar

Нэргүй 2023-12-13 103.57.93.198

Мояанууд шашны хэт ексремист Ираныг дэмжиж эхнэр охидуудаа зодож хижаб зvvлгэх хэрэгтэй шvv. Бас шорт б****л, богино ханцуйтай цамц емсгехийг нь хориглох хэрэгтэй. Еерсдее сахал тавьна шvv

Avatar

Нэргүй 2023-12-13 66.181.187.144

ene euoropiin holboo ameriik gese chini burhan ymuu yuuch bolj bsan hondlongoos honshooroo durne tegeed bas horig taivna ch geh shig oorsdoo baigaliin baylaggvi bolj baigaagaa medehgvi hugshin eourop ene baidlaaraa oorsdiinhoo nuhiig oorsdool uhaj bna daa

Avatar

Нэргүй 2023-12-13 202.21.108.38

тийм бурхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж