Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр…

Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр…

Infinix брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр…

Сүүлийн үед дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд "Infinix" гэх содон нэртэй, хүчирхэг өрсөлдөгч гарч иржээ. Францад гар утасныхаа дизайныг боловсруулж, Өмнөд Солонгост хөгжүүлэлтээ хийдэг тус гар утас ойрын жилүүдэд Азийн зах зээлд тэсрэлт хийх шинжтэй. Одоогоор зүүн Өмнөд Азийн хамгийн өндөр борлуулалттай гар утаснуудын нэг болоод зогсохгүй АНУ-д бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ.

109.3 сая хүн амтай Египет улсад "Infinix" ухаалаг гар утас борлуулалтаараа зөвхөн "Samsung", "Huawei"-ийн араас л орж байна. Байгуулагдаад аравхан жил болж байгаа гэхэд гайхалтай амжилтад хүрчээ.

ТЭГВЭЛ "INFINIX" УХААЛАГ УТАС ХЭРХЭН, ЯАЖ "APPLE", "SAMSUNG", "HUAWEI"-ТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭН ЗАРИМ ТАЛААРАА ИЛҮҮ ГАРСАН БЭ?

Мэдээж хэрэглэгчдэд хамгийн их таалагдсан тал нь хамгийн хямд үнээр, хамгийн шилдэг технологийн дэвшилтийг мэдэрнэ. "Таван минут цэнэглээд 200 минут ярь" гэх реклам нь хүмүүст маш сайн хүрсэн хэрэг. Дэвшилтэт ухаалаг гар утасны үнэ ердөө 399 мянган төгрөгөөс эхэлнэ гэж бодохоор итгэхэд бэрх ч бодит байдал аж. Мөн өргөн дэлгэц, агшин бүрийг алдалгүй тод, гайхалтай хадгалах чадвартай хүчирхэг камер, "5G" сүлжээ, хурууны хээ уншина гээд л бүхий л сүүлийн үеийн технологиудыг багтаажээ. Дэлгэцний хувьд 120 hz хурдтай, өнгөний нягтрал сайтай учир ямар ч төрлийн видео тоглоомыг тоглох боломжтой.

МОНГОЛД ХААНААС "INFINIX" ГАР УТСЫГ ХУДАЛДАН АВАХ ВЭ?

Азид тэсрэлт хийн Америк тив рүү зах зээлээ тэлсэн тус гар утсыг та бүхэн Монголд албан ёсны эрхтэй "Smartstore" дэлгүүр,"bananamall.mn", "shoppy.mn" гэсэн онлайн дэлгүүрүүд, "Next Electronics", "Skytel", "Unitel"-ийн салбаруудаас худалдан авах боломжтой. Албан ёсны эрхтэй гэгдээд буй "SmartStore" дэлгүүрийн талаар та бүхэн сүүлийн үед ихээхэн сонссон байж магадгүй. Учир нь тэд Монголын сагсан бөмбөгийн түүхэнд долоон удаа аварга болсон цорын ганц баг болох “Хасын хүлгүүд” –ийн ивээн тэтгэгчээр хамтран ажилладаг гэнэ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж