Шумуулын эсрэг "агаарын довтолгооноос хамгаалах систем" гарчээ

Шумуулын эсрэг "агаарын довтолгооноос хамгаалах систем" гарчээ

Шумуулын эсрэг "агаарын довтолгооноос хамгаалах систем" гарчээ

Шумуулын эсрэг "агаарын довтолгооноос хамгаалах систем"-ийг хятад инженерүүд зохион бүтээжээ. Пуужингаас хамгаалах зорилготой системийн жижигрүүлсэн хувилбар болох шумуул үргээгчийн бичлэг Хятадын цахим сүлжээнд тарав. Энэхүү төхөөрөмж нь ойролцоох шумуулыг илрүүлж, устгах лазер бүхий радарын системтэй. Инженерүүд шумуулыг илрүүлэхийн тулд цахилгаан автомашины радар болон лазер заагчийг өөрчилжээ.

Тэд лазераар устгасан хэдэн зуун шумуулаа цуглуулдаг "үхлийн тэмдэглэл" гэх дэвтэр хүртэл гаргасан байна.

Цахим сүлжээн дэх хэрэглэгчдийн хувьд зарим нь ийм төхөөрөмж худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол зарим нь төхөөрөмжийн аюулгүй байдал, хүнд үзүүлэх хор хөнөөлийн талаар санаа зовжээ. Төхөөрөмжийн ажиллагаанд, тийм жижиг шумуулыг нарийн онилно гэдэгт эргэлзэгсэд ч олон байна.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж