ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлана

ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлана

Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүртэл буурч, цасан шуурга шуурч байна. Үүний улмаас Сибирийн Галуут нуурын станцын хоёр блокын засвар дуусаагүй гэдэг шалтгаанаар ОХУ-аас Монголд нийлүүлдэг эрчим хүчийг хязгаарлахаа мэдэгджээ. Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон  хязгаарлахаа мэдэгдсэн талаар Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

ОХУ-ын эрчим хүчний экспортын "Интер РАО" компани аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус улсуудад нийлүүлэх үнэ тарифаа өсгөнө гэдгийг "РИА Новости" мэдээлсэн.  Тус компани үнэ өсгөх саналаа Монгол, Азербайжан, Хятад, Өмнөд Осет, Гүрж улсуудад тавьснаа мэдээлж байсан юм. Саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол нийлүүлэлтээ хязгаарлах, цаашлаад бүрмөсөн зогсоохыг анхааруулж байв. Монгол Улс шинэ тарифыг хүлээн зөвшөөрсөн тул нийлүүлэлт үргэлжилж байгааг "Интер РАО" компанийн төлөөлөгч 2023 оны аравдугаар сард мэдээлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
20
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж