Шинэ автобусаа яаралтай оруулж ирье, хотын дарга аа!

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Шинэ автобусаа яаралтай оруулж ирье, хотын дарга аа!

Шинэ автобусаа яаралтай оруулж ирье, хотын дарга аа!

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд бензин шатахуун ховордсон нь нийслэлчүүдийн хувьд хөл дүүжлэх унаа нь автобус болж мэдэхээр байна. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны дийлэнх нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос зорчигчид хүйтэн унаанд хөл гараа хөлдөөх шахам яваа бол жолооч цантсан цонхоо арчих, хүйтнээс болж хаагдаж, нээгдэхгүй болсон автобусны хаалгаа  буудал бүр дээр цохиж ажиллуулах зэргээр аргалсаар явна. Дээр нь жаахан цас ороход л түгжрэл үүсч байгаагаас зорчигчид  дор хаяж 30-40 минут автобус хүлээхээс аргагүйд хүрч буй. Иймд Улаанбаатар хотын захирагч шинэ автобусаа яаралтай оруулж ирэхэд анхаарахгүй бол зорчигч, жолоочгүй зутарч гүйцлээ.

Ердөө 17 хоногийн дараа шинэ он гарна. Түүнээс урьтаж, 300 автобус оруулж ирэх үүрэг даалгавар өгөгдсөн ч автобус нийлүүлэхээр тендерт шалгарсан "Yutong Bus Co.,Ltd" компанийн дансанд урьдчилгаагаа шилжүүлэх, парк шинэчлэлтийг дагуулж жолооч нарыг шинээр ажилд авах зэрэг цаг хугацаа шаардсан ажлууд ч шилээ даран хүлээгдэж байна.

Уг нь нийслэл анхнаасаа автобус худалдан авах ажлыг нууцын зэрэглэлд оруулж, "Тэнүүн огоо" компанийг "но"-той 100 автобус оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлээгүй бол өдийд нийтийн тээвэрт хийхээр төлөвлөсөн парк шинэчлэлийн ажил дууссан. Зорчигчид шинэ автобусаар дулаан тохилог орчинд үйлчлүүлэх боломж нээлттэй байхаар байлаа. Харамсалтай нь, төрийн худалдан авах ажиллагааг мөнгө болгон, унац харж ирсэн албан тушаалтнуудын увайгүй үйлдлээс болж, нийслэлчүүд зутарч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж