НЭМЭЛТ:
Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Хурал өнөөдөр /2022.12.13/ 11:00 цагт эхэллээ. Гэм буруугийн шүүх хурал дөрвөн сарын хугацаанд хойшилсон бөгөөд дахин хойшлуулах хүсэлтийг өмгөөлөгчдөөс гаргаад байна.
Өмгөөлөгчдийн зүгээс гэрч, холбогдогчдын өмгөөлөгчдийн ирцийг бүрэн хангаагүй, шүүх хурал хойшлуулах хүсэлтийг улсын яллагч хангаж өгөхгүй байгаа нь хууль зөрчиж байна гэдгийг хэллээ. Харин Улсын яллагч ирцийг хэвээр шүүх хурлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг санал гаргалаа.
"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.
Холбоотой мэдээ