Газын зурваст дайнтай холбоотойгоор АНУ-ын Браун их сургуулийн оюутнууд даваа гаригт Израилийн түрэмгийллийг эсэргүүцэн суулт хийсэн оюутнуудыг баривчилжээ.
Их сургуулийн танхимд суулт зохион байгуулсан 41 оюутанг баривчилсан байна. Сургуулийн мэдээлснээр Браун хотын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсээс оюутнуудыг "сургуулийн барилгад санаатайгаар халдсан" гэж буруутгажээ. Оюутнуудыг оройн 18:00 цагаас өмнө суултаа зогсоохгүй бол баривчлахаа анхааруулсны дагуу хуулийн арга хэмжээ авсан байна.
Үүнтэй ижил суулт өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, Газын зурваст гал зогсоох уриалгыг дэмжихийг Браун их сургуулийн удирдлагуудаас шаардсан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE HILL
Холбоотой мэдээ