“Хархорум” олон улсын кино наадмын “Шилдэг уран сайхны кино”-гоор жүжигчин, найруулагч Б.Амарсайханы бүтээл “Эргэж ирэхгүй намар” уран сайхны кино шалгарчээ.
Уран сайхны кино нь олон улсын 17 кино наадамд сонгогдон шалгарч, нэр дэвшсэн байна. Жүжигчин Б.Амарсайханы найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар" уран сайхны кино нь зохиолын зохиолч Т.Бум-Эрдэнэ нь “Түнтүүлэй” өгүүллэгээс сэдэвлэн бичжээ.
Монголын Үндэсний кино урлагийн зөвлөл, "Кино гүүр" хөгжлийн холбоо хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Наадмын хүрээнд 15 улсын 22 киног үзүүлж байгаа. Дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдсөн байна. “Хархорум” олон улсын кино наадмыг энэ жил анх удаагаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Энэ хүрээнд “Хүний эрх-75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой аж.
Холбоотой мэдээ