Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдахыг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдахыг анхааруулж байна

Сэрэмжлүүлэг: Зам даваа хаагдахыг анхааруулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.12.13/  Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Шөнөдөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Мөн арванхоёрдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, арванхоёрдугаар сарын 15-нд нутгийн зүүн хагаст, арванхоёрдугаар сарын 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, арванхоёрдугаар сарын 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, арванхоёрдугаар сарын  14-нд говь, тал, хээрийн нутгаар, арванхоёрдугаар сарын 15-нд говь, талын нутгаар, арванхоёрдугаар сарын 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44…-49 градус, өдөртөө -32…-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36…-41 градус, өдөртөө -24…-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -10…-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -15…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж