Хойд Солонгост яаж хүрсэн нь тодорхойгүй машинуудыг Ким Жон Ун унадаг

Хуучирсан мэдээ: 2023.12.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост яаж хүрсэн нь тодорхойгүй машинуудыг Ким Жон Ун унадаг

Хойд Солонгост яаж хүрсэн нь тодорхойгүй машинуудыг Ким Жон Ун унадаг

Хойд Солонгосын ард иргэд ядуурал, өлсгөлөнд нэрвэгдээд буй ч удирдагч Ким Жон Ун олон тооны тансаг машин хөлөглөсөөр байна. Тухайлбал, Ким Жон Ун өнгөрсөн сард 200 мянган ам.долларын үнэтэй хуягт "Mercedes-Maybach S560" седан унаж явсныг хэвлэлд мэдээлжээ. Тансаг зэрэглэлийн "Lexus", "Ford", "Rolls-Royce Phantom" гээд нийт дөрвөн гадаад машин түүнд байдаг.

10 гаруй жил НҮБ-ын хатуу хориг арга хэмжээнд хязгаарлагдаж буй Хойд Солонгост эдгээр машин хэрхэн хүрсэн нь тодорхойгүй.

Машинуудаас гадна Пёньяны элитүүдийн хэрэглэдэг дээд зэрэглэлийн цаг, брэндийн цүнх, хувцас, үнэтэй архи зэрэг тансаг эд зүйл хууль бусаар Хойд Солонгосын хилээр орж ирсээр байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Японоос Бангладешаар дамжин Хойд Солонгос руу 70 мянган ам.долларын үнэтэй "Lexus" машин хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Машиныг борлуулахдаа эцсийн хүрэх цэг нь Сингапур гэж мэдэгдсэн нь Японы Гаалийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. 

Ким Жон Ун дарвуулт онгоц, тийрэлтэт цана гэх мэт үнэтэй, гоёмсог эд зүйлсэд дуртай, байнга хэрэглэдэг гэдгээрээ алдартай. Түүгээр ч үл барам ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдсэнийг үл хамааран өөрийн эд баялгийг гайхуулах дуртай.

АНУ болон холбоотнууд Хойд Солонгосыг хориг арга хэмжээ зөрчихөөс сэргийлэн далай тэнгист байнга тандалт хийдэг ч Хойд Солонгос хаа нэгтээ сиймхийг ашигласаар байна. Вашингтонд төвтэй Батлан ​​хамгаалахын дэвшилтэт судалгааны төвөөс мэдээлэхдээ Номхон далайн орнуудад бүртгэлтэй 17 хөлөг онгоцыг Хойд Солонгост хууль бус сүлжээтэй холбоотой гэж үзжээ. 

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж